REHTUS: ХАРВАЛТТАЙ ХҮНД ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ? \Хэсэг - 2\?

Tuesday, June 24, 2014

ХАРВАЛТТАЙ ХҮНД ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ? \Хэсэг - 2\?

  • Биеийн тэнцвэрээ олох, хэрхэн дахин алхаж сурах, зөв байдлаар үе мөчөө хөдөлгөх зэрэг асуудлууд дээр Хөдөлгөөн Заслын эмч нараас зөвөлгөө тогтмол авч байх нь их чухал. Түүнчлэн, зорчиход нь танд ямар хэрэгслүүд тохиромжтой \таяг, тэргэнцэр, алхагч\ болох мөн хэрхэн тохируулахыг тэд бас зөвлөж өгнө.
  • Харвалттай хүнийг асарч байгаа асрагчийн хувьд мөн өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодож байх нь их чухал. Ялангуяа, биеийн жингийн хувьд их зөрүүтэй хүнийг асарч байгаа бол усанд орох, бие засахад нь туслахдаа өргөж, шилжүүлэхдээ өөрийн нурууг гэмтээхээс болгоомжлохыг анхаарах хэрэгтэй. Ахуй Заслын мэргэжилтэнгүүд \Монголд одоогоор энэ мэргэжил хараахан хөгжиж амжаагүй байгаа ч тун удахгүй анхныхаа оюутнуудыг элсүүлж эхэлнэ\ усанд орох, бие засах, хувцаслах болон хооллоход ямар хэрэгслүүд тохиромжтойг зөвлөнө.
  • Харвалттай бусад хүмүүстэй уулзаж өөрийн туршлага, амжилтыг хуваалцаж байх нь мөн их чухал. Таныг илүү эрх чөлөөтэй болгох бусдын хэрэглэж буй эмчилгээ, амьдралын хэв маяг болон хэрэгслүүдийг хэрхэн үр дүнтэй хэрэглэж байгааг харах сургалтын хувьд хамгийн сайн багш болно.
  • Хэрэв харвалттай хүн маань шат олонтой байшинд амьдардаг бол шатаар хэрхэн дахин алхаж сурах мөн алхахад нь аль талд түших, ямар байдлаар хананы бариулуудыг тогтоох зэргийг мэргэжлийн Ахуй Засалчид болон Хөдөлгөөн Засалчид тодруулж өгөхийг нь сайтар биелүүлнэ.     

No comments:

Post a Comment