REHTUS: September 2017

Sunday, September 10, 2017

REHTUS: ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БОЭТ-д СЭРГЭЭН ЗАСАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КАБИНЕТ БАЙГУУЛЖ ӨГЛӨӨ

“Оюу Толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд байгуулж тохижуулсан сэргээн засах үйлчилгээний кабинетийн нээлтийн арга хэмжээ 2017-07-25 ны өдөр боллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй болон сэргээн засах эмчилгээ шаардлагатай иргэдэд зориулан Өмнөговь аймгийн ЗДТГ-ын захиалгаар Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас санхүүжүүлсэн уг хөтөлбөрийн гүйцэтгэгчээр энэ чиглэлийн үйлчилгээ, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг #Рехтус / #Rehtus компани гүйцэтгэж сэргээн засах үйлчилгээг иргэдэд цогцоор үзүүлэх кабинеттай боллоо.