REHTUS: June 2014

Saturday, June 28, 2014

МАНАЙ ХАЯГ

Манай дэлгүүрийн байршил зарим үйлчлүүлэгсдийг маань төөрөгдүүлсэн бололтой. Тиймээс илүү тодорхой болгое: Хаяг Баруун 4 замын, Гранд Плазагийн 4 давхарт \худалдааны хэсэгт нь\, 4-7\А Павильон. Лифтнээс зүүн урагш алхана.



Tuesday, June 24, 2014

ХАРВАЛТТАЙ ХҮНД ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ? \Хэсэг - 2\?

  • Биеийн тэнцвэрээ олох, хэрхэн дахин алхаж сурах, зөв байдлаар үе мөчөө хөдөлгөх зэрэг асуудлууд дээр Хөдөлгөөн Заслын эмч нараас зөвөлгөө тогтмол авч байх нь их чухал. Түүнчлэн, зорчиход нь танд ямар хэрэгслүүд тохиромжтой \таяг, тэргэнцэр, алхагч\ болох мөн хэрхэн тохируулахыг тэд бас зөвлөж өгнө.
  • Харвалттай хүнийг асарч байгаа асрагчийн хувьд мөн өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодож байх нь их чухал. Ялангуяа, биеийн жингийн хувьд их зөрүүтэй хүнийг асарч байгаа бол усанд орох, бие засахад нь туслахдаа өргөж, шилжүүлэхдээ өөрийн нурууг гэмтээхээс болгоомжлохыг анхаарах хэрэгтэй. Ахуй Заслын мэргэжилтэнгүүд \Монголд одоогоор энэ мэргэжил хараахан хөгжиж амжаагүй байгаа ч тун удахгүй анхныхаа оюутнуудыг элсүүлж эхэлнэ\ усанд орох, бие засах, хувцаслах болон хооллоход ямар хэрэгслүүд тохиромжтойг зөвлөнө.
  • Харвалттай бусад хүмүүстэй уулзаж өөрийн туршлага, амжилтыг хуваалцаж байх нь мөн их чухал. Таныг илүү эрх чөлөөтэй болгох бусдын хэрэглэж буй эмчилгээ, амьдралын хэв маяг болон хэрэгслүүдийг хэрхэн үр дүнтэй хэрэглэж байгааг харах сургалтын хувьд хамгийн сайн багш болно.
  • Хэрэв харвалттай хүн маань шат олонтой байшинд амьдардаг бол шатаар хэрхэн дахин алхаж сурах мөн алхахад нь аль талд түших, ямар байдлаар хананы бариулуудыг тогтоох зэргийг мэргэжлийн Ахуй Засалчид болон Хөдөлгөөн Засалчид тодруулж өгөхийг нь сайтар биелүүлнэ.     

Monday, June 23, 2014

19.45 ЦАГААС "ЭРҮҮЛ МЭНДИЙН СУВАГ"

Хэрэгтэй гэсэн найзууддаа хэлээрэй, дамжуулаарай (19.45 цаг Эрүүл Мэндийн сувгаар)! 

Хэрэглэгчиддээ хүндэтгэн мөн илүү ойлгомжтой болгох үүднээс шийдлүүдээ Монгол тайлбартайгаар толилуулхаар боллоо. Өдөр бүрийн 19.45 цагаас Эрүүл Мэндийн суваг (Health TV) - р бидний санал болгож байгаа зарим шийдлүүдийг үзээрэй. Өөрөө үзэж амжихгүй бол хайртай хүмүүстээ бас эмч найз нартаа хэлээрэй. Тэдэнд маш хэрэгтэй байх болно ... 



Thursday, June 12, 2014

ХОЛ ЯВАХ БОЛ ХОЁУЛАА ...

Сэргээн Засах салбар Монголд зөв замаар, эрчимтэй хегжих нь бид бүгдийн эрх ашигт нийцэн хэмээн үзэж шинээр хөгжиж буй Хөдөлгөөн Засалчдын 2014 оны чуулганд REHTUS Company (www.facebook.com/rehtus) ивээн тэтгэгчээр оролцож байна ... Чуулган 2014 оны 6-р сарын 13-14-ны өдруудэд Эрүүл Мэндийн Яамны "А" зааланд тохионо. Тэнд уулзацгаая!



Monday, June 2, 2014

Кемпински Хаан Палас

Бидний үйлчлүүлэгчид ...

“Кемпински Хаан Палас” зочид буудал илүү тав тухтай, аюулгүй бас хүртээмжтэй болов.

https://www.facebook.com