REHTUS: 2015

Monday, December 28, 2015

МОНГОЛ ХҮҮХДҮҮД - ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ ХЭРЭГЛЭНЭ

2015 онд хийсэн үлдэцтэй бас томоохон ажлуудын сүүлийг мушгиж байгаа бас нэгэн ажлын талаархи мэдээллийг хуваалцая.

Монголыг "Хүрээ" Ротари клуб санаачилгаар Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв-ийн Сэргээн Засах тасгийг сайжруулан тохижуулж, хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээг илүү үр дүнтэй болгох зорилгоор орчин үеийн технологи, хэрэгслүүдээр хангах төслийг #REHTUS хамтран хэрэгжүүлсэн юм.

#REHTUS энэ төсөл хувьд техник туслалцаа үзүүлэх үүрэгтэйгээр оролцов. Өөрөөр хэлбэл, төсөл боловсруулалтын шатанд нь оролцож хэрэгцээтэй хэрэгслүүдийн жагсаалтыг боловсруулан гаргах, дунд үед нь судлан хайж хэрэгслүүдийн үнийн дүнг тогтоож, худалдан Монголд авчиран суурилуулах ажлуудыг гүйцэтгэв. Үүний үр дүнд Европ ба АНУ-ын сэргээн засах тасагуудад хэрэглэдэг 30 орчим төрлийн, 40 гаруй тооны төхөөрөмж, хэрэгслүүдийг улс орны минь ирээдүйн хүүхдүүдийнхээ сэргээн засах эмчилгээнд хэрэглэх боломжтой болгов. 

МОНГОЛ ХҮҮХЭД БҮР ЭРҮҮЛ БАС БҮТЭЭМЖ 
ДҮҮРЭН БАЙГ!













Thursday, November 19, 2015

ШИНЭ ОНЫ БЭЛЭГ ! ! !

Эрүүл, эрх чөлөөтэй бас аюулгүй орчинд амьдрахын төлөө!
Ийм орчин хамтран бүтээхийн тулд бид зарим хэрэгслүүдээ хямдруулж ТА нартаа бэлэг барихыг хүслээ ...





Зөвхөн: 2015 оны 12 сарын 30 хүртэл ! ! !


Wednesday, November 18, 2015

ТЕРА-БЭНД ТУУЗ

Тера-Бэнд (Thera-Band) бол дасгалын зориулалт бүхий сунагч туузан хэрэгслүүдээс магадгүй дэлхийд хамгийн алдартай бас нэр хүндтэй нь байх. Үүнийг хэрэглэн төрөл бүрийн дасгал хийж бие чийрэгжүүлэхийн сацуу сэргээн засах салбарт эмчилгээний зориулалтаар ашиглах нь их элбэг. Тера-Бэндийн өнгө бүр уян хатан чанарын эсэргүүцэлийн үзүүлэлтэй. 
Жишээ нь: ШАР өнгөтэй тууз нь хамгийн уян буюу татахад суналт сайтай бол ХӨХ өнгөтэй нь хамгийн хатуу байдаг. 

Манайд доорхи өнгө бүхий Тера-Бэндууд байна:

ШАР - уян хөнгөн: 1 метр нь 10,000 төгрөг

УЛААН - уян дундаж: 1 метр нь 10,000 төгрөг

НОГОО - уян хатуу: 1 метр нь 11,500 төгрөг






Monday, November 9, 2015

"БЭЭЖИН - 2015" үзэсгэлэн

БНХАУ-ын Бээжин хотноо 2015 онд болсон бүх хятадын "Асаргаа сувилгаа ба Сэргээн Засах ухаанд хэрэглэх шинэ технологи" олон улсын үзэсгэлэнг #REHTUS компани сонирхон үзсэнээ ийнхүү хуваалцаж байна. Зурган доорхи гайхалтай хэрэгслүүдийн бичлэгнүүдийг үзэж сонирхоорой ...




Шатаа өөрчлөх боломж муу бол ийм хэрэгсэл 
аваад хэрэглэж болно. Ялангуяа, эмнэлэгүүд, сургууль, 
ахмадын төвүүдэд нэн хэрэгцээтэй мэт санагдав ... 


Алив юмны чанар ба хэрэглээг шалгах хамгийн энгийн 
арга бол өөрөө шалга гэдэг байхаа smile emoticon Тэгээд л шалгаж үзлээ. 
Монголын эмнэлэгүүд, их сургуулиуд маань 
ийм хэрэгсэлтэй болох болтугай!


Ийм тэргэнцэртэй бол гэртээ хоол ундаа хийх, дээрх шүүгээнээс 
юмаа авах, цонхоо хаах зэрэг ажлуудыг ёстой төвөггүй хийнэ. 
Наандаж нуруугаа сайхан тэнийлгэж, хөлнийхөө чилээг 
гаргаж, дасгалжуулж болох юм шүү ...


Урьд нь бид зөвхөн босоод зогсодог механик тэргэнцэр 
үзүүлж байсан бол одоо үүнийг хар даа ... 
Гоё байгаа биз smile emoticon Зүгээр нэг зогсох биш бүр яваад байна гээч ...


Доод мөчний мэдрэлийг сэргээх болон хөлний үйл ажиллагааг 
идэвхижүүлхэд маш хэрэгтэй санагдсан ... 
Харахад бол Трансформерс кино үзэж байгаа юм шиг л


Дээд мөчний мэдрэлийг сэргээх болон хөлний 
үйл ажиллагааг идэвхижүүлхэд 
маш хэрэгтэй санагдсан ... 


Алхах дасгалын хэрэгсэл




smile emoticon


Wednesday, November 4, 2015

"ТРЕККЕР" АЛХУУЛАГЧ

“Треккер” алхуулагч бол алхах чадавхийг дадлагжуулан сургах, бүр цаашлаад бие даан алхдаг болж хүрээлэн буй хүмүүстэйгээ эн тэнцүү нийгэмдээ оролцох боломжийг нээж өгдөг гайхалтай хэрэгсэл юм. Энэ алхуулагчийг доорхи шалтгаануудын улмаас алхах чадвараа алдсан эсвэл огт хөгжүүлж чадахгүй хүмүүст үр дүнтэй хэрэглэсэн туршлага бий: Тархины саажилт, тархины гэмтэл, харвалтын дараа ба доод мөчний гэмтэл гэх зэрэг.
  • Алхаж сурах гэж байгаа хүний бэрхшээлийн түвшин, явах чадвар хэр их, сулаас хамааран алхуулагчинд бэхэлгээнүүд нэмэлтээр суурилуулж мөн салган авч болох ба уг хүн маань алхах чадвар сайжрахын хэмжээгээр бэхэлгээнүүдийг цөөрүүлэх боломжтой.
  • Алхуулагчийн үндсэн хүрээний өндөр, намыг тохируулах боломжтой тул хүрээгээ сонгохдоо хэрэглэх хүнтэйгээ хамт ирвэл сайн.
  • Алхаж сургахад бие махбодийн байрлалыг хамгийн зохистой хэмээр хазайлгаж бэхлэх боломжтой.

Түүнчлэн, хөлөнд оногдох ачааллыг зохистой хэмжээнд тааруулахын тулд дугуйнууд 4 төрлийн горимтой:
  • Дугуйг аль нэг тийш эргэхгүй зөвхөн урагш эсвэл хойш явах горим
  • Дугуйг тойргоороо эргэхээс сэргийлсэн горим
  • Дугуйны эргэлтийг сааруулсан горим
  • Дугуй ухарч эргэхийг хязгаарласан горим

Дагалдах бэхэлгээнүүд:
  • Их биений\цээжний бэхэлгээ
  • Бугуй ба тохойны бэхэлгээ
  • Бариулан бэхэлгээ
  • Шагайн бэхэлгээ
  • Гуяны бэхэлгээ

"ДУНД" хэмжээтэй Треккер алхуулагч бүх
бэхэлгээнүүдийн хамт

Гурван үндсэн хэмжээтэй

Цээжний бэхэлгээ. Хүүхэд өсөхлээр түнхний
бэхэлгээ болгон ашиглаж болно

Алхуулагчийн тохойвч

Алхуулагчийн эмээл

Monday, November 2, 2015

ОТТЕР УСНЫ САНДАЛ

Усанд орно гэдэг зүгээр нэг ариун цэврээ сахих зүйл биш харин амралт, алжаал тайлах хамгийн төгс хэлбэрүүдийн нэг гэдгийг та хүлээн зөвшөөрөх биз. 
Жирийн ванна-д усанд ороход хүндрэлтэй байдаг хүмүүс “Оттер сандал”-ыг ашиглах үед маш олон талын давуу чанарыг мэдэрнэ. Энэ сандалд цэх эсвэл хагас суугаа байдлаар сууж болно. Хүн дээр нь сууж байхад хүртэл суудал, налуурынхаа хэмийг тааруулдаг. Өөрөөр хэлбэл заавал урьдчилж тааруулчаад дараа нь суух ёстой гэсэн үг биш юм. Хүүхэд мэдээж өсч, томорно. “Оттер сандал” усанд оруулах системийг бага, дунд, том гэсэн 3 хэмжээгээр тохируулж болно.
Хэрэглэхгүй үед өлгөж болох ба их биений материал нь угаахад хялбар, амархан хатдаг. 

Үзүүлэлтүүд: Дундаж хэмжээтэй. Нийт урт - 120 см: Өргөн - 50 см. 

  


ҮНЭ: 1,050.000 төгрөг
БНХАУ-д үйлдвэрлсэн

ХӨЛ ТАВХАЙН ХИЙТЭЙ ЗӨӨЛӨВЧ - ДАСГАЛЖУУЛАГЧ

Хөл чилээд л өвдөх үе нэг байдаг даа . . . Ялангуяа, удаан хугацаанд нэгэн хэвийн суугаа байдалд байснаар хөл, тавхай чилж хавагнахад ийм хийлсэн зөөлөвч хэрэглэдэг юм байна. Ашигладаг хүмүүс нь голцуу хөлний судас бөглөрч цусны эргэлт удааширалттай хүмүүс байдаг ба тэдэнд энэ зөөлөвч нэн тустай аж
Яаж гэж үү? Дороо алхах/өсгий өлмийн дасгал хийснээр хөл ба тавхайн цусны эргэлтийг сайжруулна. Хамгийн гол нь булчин, үе мөчний хэвийн ажиллагааг хангахын зэрэгцээ урт хугацаагаар аялахдаа хөлний судас бөглөрөх өвчин үүсэхээс сэргийлнэ. Бас, хүзүү, нуруу, өгзөг зэрэг хамгийн их чилдэг газруудад ивээс байдлаар ашиглана. 
Урт нь 40 см: Өргөн нь 33 см. Япон улсад Австралийн патентаар үйлдвэрлсэн.




Үнэ: 20.000 төгрөг

Monday, September 21, 2015

Урилга!

Сэргээн засахын дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Америкийн "RIFTON" болон Английн "Rehab and Medical" компаниуд "REHTUS" компанийн урилгаар Монголд ирж мэдлэгээ хуваалцахаар 1 өдрийн семинар хийхээр болсон - 07/10/2015-нд. Зураг дээрх сонирхолтой хөтөлбөртэй танилцаарай! Бүртгэлийн хураамж 1 хүний 10.000 төгрөг. 
Оролцогдын тоо 30-аас дээш гаргахгүй байх хязгаартайг анхаарна уу. Тодруулах зүйлээ доорх утаснуудаас лавлаарай: 9985-5985, 9981-8614

Гол нь 2015 оны 09-р сарын 30-ны өдрийн 15.00 цагаас өмнө оролцох боломжтойгоо мэдэгдэх ёстойг анхаарна уу!

Оролцохын тулд: Та

1-т. Доорхи дансаар бүртгэлийн хураамжаа төлнө. Төлөхдөө "...........таны нэр, овог болон утасныхаа дугаарыг" орлогын утга дээр бичнэ үү. Дансны дугаар - 4600 146 53 Худалдаа Хөгжлийн Банк. Эзэмшигч: Ваанчигийн Ойдов.

2-т. Хаяган дээрхи газар, хоцролгүй ирнэ.

3-т. Оролцогсодын тоо 30-аас дээш гарсан тохиолдолд бүртгэл зогсоно.






Tuesday, August 18, 2015

ПРИМА ШУЛУУН БАРИУЛ

Шатаар дээш гарч, доош буух, усанд орсны дараа ванны тосгуур болон шүршүүрээс гарах үед таныг унахаас сэргийлэх найдвартай бариулыг санал болгож байна.
Гарыг тань хэзээ ч дааруулахгүй бас хальтруулахгүй зөөлөн цагаан бүрхүүлтэй, “Прима” бариулыг та угаалгын өрөө, гал тогоо, шат зэрэг гэрийн ямар орчинд байрлуулах боломжтой. 160 кг хүртэлх жингийн даацтай, 30 см ба 60 см-ийн урттай  дотроо сайжруулсан төмөр голтой тус бариул та зөвхөн манайхаас л авах боломжтой.

ҮНЭ: 110.000 төгрөг \30 см\





Thursday, June 25, 2015

НУРУУНЫ ТҮШЛЭГ

Дэр тавилаа ... шалчийчлаа. Гудас ороогоод тавилаа ... нухаад байна аа. Яах уу?
Үүнийг нэг хардаа. Хэвтэрийн хүн эсвэл зүгээр л тав тух хайсан хэн нэгэн энэ Нурууны Түшүүргийг хэрэглэх юм бол орондоо ном уншиж байхдаа, ТВ үзэхдээ нуруу тань ядрахгүй, бөгтийхгүй (дэр тавихлаар тэгээд байдаг юм) бас толгой тань ч бас тухтай байх болно. Тус түшүүргийн налуугийн хэмийг 20-оос 75 хэм хүртэл 6 горимоор өөрчилж болно. Маш бат бөх бас хөнгөхөн. 

Үнэ: 120,000







ШҮРШҮҮРИЙН САНДАЛ

Усанд орохыг хүнд хөдөлмөр бус харин амьдралын нэгэн жаргалтай мөч болгох ээлжит нэгэн хэрэгслийг үзнэ үү. Босоо шүршүүр сайхан ч заримдаа удаан хугацаагаар зогсож чаддагүй хүний хувьд бол бас л хүндрэлтэй л зүйлсүүдийн нэг. Дээр нь бас хальтраад уначихвал бас яана. Болий зүгээр үүнийхээ орон сууж байгаад тавтай гээч нь усанд орох минь.
Ингэж бодож байгаа бол өндөр намыг нь тохируулж болдог, авсаархан байдлаар эвхэгддэг, биенд дулаахан энэ Шүршүүрийн Сандал гээчийг нэг хараарай. Англи Улсаас ирсэн энэ сандал маань дөнгөж 4.7 кг өөрийн жинтэй хэрнээ 100 кг хүртэлх жинтэй хүнд асуудалгүй




ВАННЫ САНДАЛ

Усанд орохыг хүнд хөдөлмөр бус харин амьдралын нэгэн жаргалтай мөч болгох энгийн нэгэн хэрэгслийг үзнэ үү.
Ванныхаа шалан дээр суухад хүндрэлтэйн улмаас бага зэргийн өндөрт суух хэрнээ усандаа булхаад байхыг хүсдэг бол энэ сандалыг хэрэглээд үзээрэй. Тус сандалыг шүршүүрт, ванна дотор аль алинд нь хэрэглэж болох ба Ванны Хавтан - ын хамт хэрэглэж заншвал аюулгүй байдал ба тав тухыг тань илүү баталгаажуулна.

Сандалны хөлний зөөллөгчүүд нь ая тухыг хангаад зогсохгүй нойтон шалан дээр хальтархаас бүрэн сэргийлнэ. Сандалны өндөр нь 25 см ба суух талбай нь 28 х 40 см. Өөрийн жин нь 1.3 кг боловч 190 кг-ийн даацтай.




Ингэж ашиглаж бас болно

ҮНЭ: 130.000 төг

Tuesday, May 26, 2015

"АЮУЛГҮЙ ба ИДЭВХИТЭЙ АМЬДРАЛ" төслийн хаалт

REHTUS Company ба Их Британи Улсын ЭСЯ хамтран Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний холбооны гишүүдэд "Аюулгүй ба Идэвхитэй амьдрал" төслийн хүрээнд амьдралд нь нэн хэрэгцээтэй туслах хэрэгслүүдийг хандивлан гардуулав. Орчин үеийн технологи шингээсэн Англи Улсын туслах хэрэгслүүдтэй болсноор эдгээр залуус илүү бие даасан болж ингэснээр итгэл, хүсэл тэмүүлэлээ дүүрэн аюулгүй амьдардаг болно гэдэгт ‪#‎REHTUS‬ итгэж байна.

Бүгд эхлээд сайхан танилцаж ярилцав

REHTUS-аас Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний
Холбооны гишүүдэд туслах хэрэгслүүдийг гардуулж байгаа

Их Британи Улсын ЭСЯ-аас Монголын Тэргэнцэртэй Иргэдийн
Үндэсний Холбооны гишүүдэд туслах хэрэгслүүдийг
гардуулж байгаа нь
 

Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо, Их Британи
Улсын ЭСЯ, REHTUS компанийг төлөөлж