REHTUS: May 2015

Tuesday, May 26, 2015

"АЮУЛГҮЙ ба ИДЭВХИТЭЙ АМЬДРАЛ" төслийн хаалт

REHTUS Company ба Их Британи Улсын ЭСЯ хамтран Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний холбооны гишүүдэд "Аюулгүй ба Идэвхитэй амьдрал" төслийн хүрээнд амьдралд нь нэн хэрэгцээтэй туслах хэрэгслүүдийг хандивлан гардуулав. Орчин үеийн технологи шингээсэн Англи Улсын туслах хэрэгслүүдтэй болсноор эдгээр залуус илүү бие даасан болж ингэснээр итгэл, хүсэл тэмүүлэлээ дүүрэн аюулгүй амьдардаг болно гэдэгт ‪#‎REHTUS‬ итгэж байна.

Бүгд эхлээд сайхан танилцаж ярилцав

REHTUS-аас Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний
Холбооны гишүүдэд туслах хэрэгслүүдийг гардуулж байгаа

Их Британи Улсын ЭСЯ-аас Монголын Тэргэнцэртэй Иргэдийн
Үндэсний Холбооны гишүүдэд туслах хэрэгслүүдийг
гардуулж байгаа нь
 

Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо, Их Британи
Улсын ЭСЯ, REHTUS компанийг төлөөлж



Tuesday, May 5, 2015

ЭМ ХУВААГЧ - БУТЛАГЧ

Эмийн аюулгүй ба үр дүнтэй хэрэглээг REHTUS дэмжсээр ирсэн. Тиймээс ч бид “Эм уухыг сануулагч” ба “Эм гаргагч” хэрэгслүүдийг Монголынхоо өндөр настангууд болон үе мөчний артриттай хүмүүст зориулан Европоос оруулж ирсэн. Харин одоо эм хуваагч ба бутлагчийг авчирлаа.

Эмийг 1\2 болон 1\4 хуваахын зэрэгцээ нунтаг болгох ажлыг хормын дотор таны өмнөөс хийгээд өгнө. Хүсвэл нэн шаардлагатай эмээ дотор нь хадгалаад аваад явсан ч болно. Дөнгөж 6.5 см-ийн өндөртэй их авсаархан хэрнээ нэн хэрэгцээтэй хэрэгсэл 


Хэрэглэх зааврыг нь дараад үзнэ үү




ГУУРСТАЙ САВ

Цангах, ангах нь эрүүл мэндийн уршиг ихтэй олон асуудлуудын шалтгаан болдог талтай. Хүнээс зайлшгүй тусламж авах шаардлагатай, өөрөө босож чадахгүй, хүнээр асруулдаг хүмүүсийн хувьд шингэнээр дутагдах бол харамсалтай нь их элбэг. Үүний уршиг нь дотор эрхтэний гэмтэл, сульдах, дархлаа буурах гэх мэт өвчлөлүүд гарч ирнэ. Англи Улсад үйлдвэрлсэн REHTUS-с санал болгож байгаа гуурстай савыг Та хаана ч хэрэглэж болно: ор, өлгүүр, тэргэнцэр, таяг гэх мэт газруудад байршуулан өлгөж болно. Гуурсыг дагалдан хавчаар ирэх ба түүгээр хувцасдаа бэхлээд гуурсныхаа амыг хазаж сорох байдлаар шингэнийг ууна. Хазаагүй тохиолдолд ус гоожох аюулгүй. Савны багтаамж нь 900 грамм, гуурсны урт нь 1 метр.

ҮНЭ: 80.000 төгрөг.





ӨНДӨРСГӨДӨГ, ТҮШЛЭГ САЛДАГ СУУЛТУУР

Бие засах гэдэг зарим тохиолдолд эмзэг сэдэв болов ч тойрч болдоггүй өдөр тутмын асуудал. Үүнийг зохимжтой байдлаар шийдвэрлэх үүднээс асаргаанд байгаа хүн ашиглахад нэн тохиромжтой, Англи Улсын өндөрсгөдөг суултуурыг REHTUS-с санал болгож байна. 
Гурван талаасаа бат бөх төмөр түшүүрэгтэй хийсний ачаар суултуурыг хэрэглэхэд нэн тухтайн зэрэгцээ босож, суухад хялбар байх болно. Суултуурыг хэрэглээгүй үед жирийн сандал мэт хэрэглэж болох ба өндрийг нь хүссэн хэмжээгээрээ \47-с 62 см хүртэл\ тохируулан хэрэглэх боломжтой. Дагалдах горшок нь мөн л 5 литрийн багтаамжтай. Суултуурыг 130 кг хүртэлх жинтэй хүн хэрэглэх боломжтой. 


ҮНЭ: 

200.000 ТӨГРӨГ (Түшлэг салдаггүй)
250.000 ТӨГРӨГ (Түшлэг салдаг) 

ХЭРЭГЛЭХ ЗААВРЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ