REHTUS: December 2014

Tuesday, December 30, 2014

МЕНЕЖЕР НАЙЗУУДАА ЦАГААН САРААР НАСТАНГУУДАА “ШОППИНГ”-дуулъяа оо

НОМИН, -  ДҮНЖИНГАРАВ - МИШЭЭЛ - ОРГИЛ - СОХО МЕБЕЛЬ гэх мэт төвүүдийг юу нэгтгэж байн аа? 

Бүгд том заалтай, үзэх зүйлс ихтэй, авчмаар юмс олон. Харин, бүх санаагаа гүйцэлдүүлээд санасан бүхнээ авах гэхлээр барагтай нэгэн ядардаг, залхдаг, нуруу туруу, хөл гар өвдөнө. Өндөр настай аав, ээжтэйгээ очиж сайхан “шоппинг”-дох бол бүр санааны гарз байх. Угаас, тэд маань ч “Юу гэхэв хүү минь миний хөл хүрэхгүй, та хэд л явчаад ир. Харин ирэхдээ нөгөө Балдангийн хөгшинд цагаан сараар өгчих дорвитойхон шиг юм харчаарай” гэнэ. Ээжийн дорвитой маний дорвитойгийн хооронд алд дэлэм зай байдаг. Ингээд л хөгшчүүл маань өөрсдөө дэлгүүр явж чадахгүйн балагаар заримдаа сэтгэл дундуур үлдэнэ.

Тиймээс, ийм нэгэн санааг REHTUS ажил болгох гээд хичээж явна: Цагаан Сарын өмнөх өдрүүдэд худалдааны төвүүдэд тэргэнцэр хэрэглэх үйлчилгээ байгуулая. Үйлчилгээ нь үнэгүй байх болно. Харин тэргэнцэрийг олгох хүмүүс нь сургалтанд хамрагдсан байх болно. Залуус аав, ээжийгээ ядарчихна гэж айлгүй дэлгүүрээр сайн хэсүүл, дуртайг нь худалдан авч өг.  Харин бид үүнийг чинь бодит болгож өгөе. Чанартай тэргэнцэрүүдийг бэлдэж өгье, бас хүмүүсийг нь сургаж өгье. Ямар уу? Хамтран ажиллах найзууд байвал холбогдно уу.

Wednesday, December 24, 2014

ОРНЫ ТҮШЛЭГ

Хэвтвэл босохгүй, босвол хэвтэж чадахгүй гэдэг дээ... Үгүй юмаа.

Орон дээрээ суух, орноосоо буух, түшиж босход “найз” чинь болох  энэ орны түшлэгийг хэрэглээд үз. Гарын атгалтанд маш эвтэйхэн зохицсон бариултай, орны гудсан доогуур байрлах хэрнээ биенд ямар нэгэн мэдэгдэх зүйлгүй, жижиг авсаархан хэрнээ 160 кг хүртэл жинтэй хүн хэрэглэх энэ түшлэг танд үнэнчээр туслах нь маргаангүй. Урт нь 61.5 см, өргөн нь 33.5 см хэмжээтэй.  









Friday, December 19, 2014

ХҮСЛИЙН ААРЦ

Оюутны гуанз. Жирийтэл өрсөн ширээ, сандлууд. Хоол бэлддэг хэсгийн тэнд ажилчин охид инээлдсээр тус тусын үүргээ гүйцэтгэнэ. “Гашуун ч гэсэн биеийн дархлааг сайжруулдаг шидэт эм. Чихэртэй уувал онцгүй. Хүйтэн усанд хийчихээд буцалтал нь самарвал амттай болно” гээд цайны газрыг доргитол инээн, чанга ярьж буй охиныг Аянга гэнэ. Яг энэ үед гаднаас бийлэгжүү айлын хүүхэд болтой жигтэйхэн ихэмсэг харцтай залуу орж ирлээ. Охины нүүрэнд байсан баясал тэр гэхийн тэмдэггүй болтол царцаж, хаана нуугдахаа мэдэхгүй холхигнов.

Аянга дурлаагүй ээ. Харин тэр залуугаас айдаг юм. Яагаад гээч? Өмсөж зүүсэн нь, өөрийг нь дагалдаж байгаа нөхөд зэргийг нь ажихаар тамтаггүй баян мэт атлаа өдөрт орж ирж ганц аяга аарц л авдаг. Тэгэх бүртээ ямар нэг өө эрж хялалзаж байгаад аарцаа буцаана, мөнгөө ч төлөхгүй. Ийм байдал хоёр жилийн турш давтагджээ. 

Аянга гарч очоод нэр шигээ ниргэчихмээр байсан ч бардам залуугийн үл ялиг хазайн таягаа тулан гишгэлэх намбалаг хэрнээ бардам алхалт, өөрийн хувь заяанаас гадна энэ хорвоог эзэгнэж буй мэт итгэлтэй харцнаас нь сүрдэн хөдөлж үл чадна.     

Залуу дөхөн ирлээ.

-        Нэг аяга аарц?
-        Өгч чадахгүй
-        Май, мөнгөө төлчихье? /гээд боодол дэвсгэрт гаргаж ирэв/

Аянга тийм их мөнгө хараагүй болохоор цочин хойшилтол залуу инээж “Онгойлгоод үз ээ” гэв. Мөнгөн дэвсгэртийн зурагтай хайрцаг нээтэл зурвас байна. Сониучирхан нээвэл “Чи надад итгэхгүй байх гэж айгаад, дандаа уурлуулдаг байсанд уучлаарай. Би чиний бүх амьдралын чинь таяг болмоор байна?” гэж бичжээ.

... Тэд өнөөг хүртэл хүслийн аарцандаа, бас анх учирсан оюутны гуанзандаа хайртай хэвээр.



Тусалжин

Tuesday, December 16, 2014

ЗӨӨВРИЙН ТОСГУУРЫН ИЖ БҮРДЭЛ \хийлдэг\

Байнга орондоо хэвтэх хүний нэг том хүсэл бол толгойгоо нээх сайхан угаах юмсан. Төмпөн авчраад ч юм уу эсвэл хажуу тийш хэвтээд угааж болно л доо. Гэвч бид танд илүү гоё шийдэл үзүүлье.
Хийлдэг #ЗӨӨВРИЙН_ТОСГУУРЫН_ИЖ_БҮРДЭЛИЙГ яг л ийм хүсэлтэй хүмүүст зориулан бүтээсэн юм. Асарч байгаа хүнийхээ хөдөлмөрийг мөн үлэмж хэмжээгээр хөнгөвчилж өгнө. Ямар нэгэн тусгай шахуурга хэрэглэхгүйгээр хийлж болох тосгуур нь толгойгоо тавтай байрлуулан угаах боломжийг олгоно. Хэрэглэсэн усаа харин тусгайлан холбосон гуурсаар гадагшлуулан асгаж болно. Тосгуурын хэмжээ: 71 x 61 x 15 см. Иж бүрдэлд багтаж буй хэрэгслүүд:
  • Тосгуур
  • Усны нөөцийн сав 
  • Цээж болон нурууг хамгаалсан хучлага
  • Шүршүүр
  • Хийлэгч
ҮНЭ: 110,000₮







Sunday, December 14, 2014

ИТГЭЛ . . .

Хүүхдүүдийн цолгиун инээд хаврын бороо шиг шаагина. Дутуу үдсэн гутландаа түүртсэн, дүүрэн номтой цүнхээ дааж ядсан, томчуулын алхааг гүйцэж ядсан тийм л дэггүй төрхнүүд сургуулийн хаалгаар урсана. Би яг ийм насан дээрээ ганцаараа маш удаан, дэндүү болгоомжтойгоор алхдаг байлаа. Хичээлд минь хүргэж өгөх ангийнхаа хүүхдийг хоцроочохгүй юмсан гэсэндээ бас хол зайд үүрээд алхах цагаа тооцон өглөө хамгийн эрт ирж, орой хамгийн сүүлд буцдаг байсан минь одоо харин цагийг ягштал барьдаг болгосон доо. Яагаад гэвэл бусдын адил гүйж харайх эрх чөлөөг минь хувь тавилан хязгаарлаад нэлээн удаж буй. 
Аав ээж минь намайг “чи чадна” гэсэн итгэл үүрүүлэн жирийн сургуульд оруулсан. Оюун ухаан бүтэн ч хөл гараараа арай л бүхнийг хийж чадахгүй намайг цоо эрүүл хүүхдүүдтэй цуг байлгах шийдвэрийг гаргасан гэр бүлийнхэндээ дандаа баярладаг. Хэзээ ч намайг гадуурхдаггүй сургуулийнхандаа хайртай. Олон жил би үе тэнгийнхэнтэйгээ хамт хөөрч, тоглож өссөний ачаар ухаан минь саруул, хүсэл мөрөөдөл минь бүтэн.

Би удаан алхдаг ч үргэлж мөр зэрэгцэн, өндөрт үсэрч чаддаггүй ч урам зоригоороо сансар огторгуйд. Тийм ээ, би орчлонгийн хамгийн азтай бас итгэл дааж чадах хүүхэд.  

ЗӨӨВРИЙН СУУЛТУУР

Суултуур нь намдаад байна уу? Сууж босход хүндрэлтэй байна уу? Тийм бол үүнийг нэг хар даа. Өндөр намаа тохируулах боломжтой, бат 4 хөлтэй. Шаардлагатай бол бүр байнгалан газар тогтоож болдог суултуур. Хөдөө гадаа гарах, зундаа гадаа 00-д бие засахад нэн тохиромжтой. Өндөр нь 400-550 мм,  190 кг хүртэлх жинтэй хүнийг даах боломжтой.
Код: Т04









Saturday, December 13, 2014

ЭНЭ ҮГИЙГ БИТГИЙ МАРТААРАЙ!

Та шинэ онд өмнөө ямар зорилго тавьж байна вэ? 
Та хүрч чадна.
Өөртөө итгээрэй.


-       ЭРХ ЧӨЛӨӨ ЭНГИЙН ШИЙДЛЭЭС -

Энэ үгийг битгий мартаарай!
Танд амжилт хүсьe!


Friday, December 12, 2014

НҮД

Цас нэвсийтэл даржээ. Даш цонхныхоо дэргэд элдвийг эргэцүүлэн зогсоно. Тэнгэрээс унах мөнгөн ширхгүүдийн тоогоор туулж өнгөрүүлсэн нэгэн жарны амьдрал нь нүдний өмнүүр жирэлзэх шиг. Тэр Туяадаа хайртай. Тийм ч учраас дөчин жил түүнийгээ хөтлөн жаргасаан. Хэтэрхий сайхан төрсөн залуу насыг нь хүн бүр шагшин шогшроход жигтэйхэн хөөрөвч гэргий минь даанч харахгүй юм даа хэмээн гутарсандаа хүүхэд адил чангаас чанга орилж уйлж  байсан удаа бий. Эхнэрээ эрүүл болгох юмсан, нүдтэй л болгочихвол гэж хагалгаанд оруулах гэж зүтгэсэн үе ч бас байсан. Тэр тохиолоо бодохоор нэг их том гэм хийчихсэн мэт санагдаад горьгүй байдаг.

. . . Хаалгаар бөөн чимээ шуугиан орж ирлээ. Хүүхдүүд нь ээжийгээ хөтөлсөөр, ач зээ нар араас нь дагалджээ.

Ээж ээ аавыг хар аа? Яруу найрагч шиг царайтай болчихож

Ээж ээ, та ямар гоё өнгөөр гал зуухаа тохижуулаа вэ

Ээж ээ, ёолкны чимэглэлээ гараар хийсэн юм уу?

Туяа аз жаргалтайгаар инээмсэглэнэ. Сэтгэлийн нүдээрээ бүхнийг харсаар өвгөнийхөө дэргэд очлоо. “Дэггүй хархүү минь бүүр бууралтчихаж” гээд шанхыг нь илбэхэд Дашид хачин их таатай байсан ч хүүхдүүдээсээ зовоод “Хараа ороо юу бүсгүй минь” гэсхийн хошигнох тэр эгшин дэндүү уяралтай.  

Тэдний гэрт шинэ жил иржээ . . .

Тусалжин

ЦАГААН БАРИУЛ

Шатаар дээш гарч, доош буух, усанд орсны дараа ванны тосгуур болон шүршүүрээс гарах үед таныг унахаас сэргийлэх найдвартай бариулыг санал болгож байна. Гарыг тань дааруулахгүй мөн хальтрахаас сэргийлсэн хэвтэй, сайжруулсан хуванцар материалаар хийсэн, цагаан бариулыг та угаалгын өрөө, гал тогоо, шат зэрэг гэрийн ямар орчинд байрлуулах боломжтой. 95 кг хүртэлх жингийн даацтай ба 60 см-ийн урттай  тус бариулыг та зөвхөн манайхаас л авах боломжтой.


Код: ВТ06






Monday, December 8, 2014

ЦАХИМ КАТАЛОГИ

REHTUS-ийн КАТАЛОГИ-ийг цахим хэлбэрт шилжүүллээ. 
60 гаруй төрлийн хэрэгслүүдээс сонголт хийж, Европын тэргүүлэгч орнуудаас захиалга өгөх боломжтой болов. 

Доорхи линкээр дарж дэлгэрүүлэн үзээрэй.












Friday, December 5, 2014

ВАННЫ ТУЛГУУР БАРИУЛ

Усанд сайхаан гээчийн орчоод гарах гэтэл, хальтарч унах гээд байвал хэнд сайхан билээ тийм үү? 
Ванныхаа тосгуурын хананд суулгаж болох энэхүү бариул танд байхад ийм таагүй зүйл тохиолдохгүй гэдэгт итгэлтэй байна. Ванны хүрээн дээгүүр давах Тулгуур Бариул нь хананд маш сайн бэхлэгддэг хэрнээ ямар нэгэн толбо ул мөр үлдээхгүй жийргэвчтэй. Бариулын суурь нь шаланд бэхлэгддэг бол бариулын өндөрийг харин ямар ч ванна-д тохируулан өөрчилж болдог онцлогтой. Хэмжээсүүд нь: Бариулын хэсгийн өндөр 54.5-74.5 см, Шалнаас орой хүртэлх өндөр 35 – 59 см. Даац 150 кг.


Одоо 195,000 төгрөг болов80,000 төгрөгийг нь ТА азай буурлууддаа Сар Шинийн бэлэг болгон үлдээгээрэй ...





ВАННЫ ЗӨӨЛӨВЧТЭЙ ШАЛАВЧ

Хальтрахаас сэргийлэх хэрнээ тухтай зөөлөн ванны шалавч гэж та сонсож байсан уу?

Ванны энгийн шалавчийг уртасган бүр хэвтэж амархад илүү тухтай байлгах үүднээс зөөлөвч оруулан хийсэн энэ бүтээгдэхүүнийг сонирхоорой. 

Урт нь 124 см, өргөн нь 36 см. 

Код: ВТ07



Wednesday, December 3, 2014

АВРАЛ . . .

“Шатаар өгсөж уруудахад нуруу өвдөх санаатай. Ном уншиж, зурагт үзэж суухаар хүзүү хөших маягтай. Хүн хөгшрөхөөр хүүхэд нохойн доог болно гэлцдэг. Тэр үе рүүгээ орох нь энэ үү” хэмээн бодох бүрт Чүлтэм өвгөний хор шар залуугийн аагаар хөдөлж, омголон явсан үеийнх шигээ огшин байвч нэгэнт татсан гар нь тэр бүгдийг эс тоон гүлдийнэ. Дэндүү аатай амьдарч ирсэн түүний дэргэд өдгөө хэн ч үгүй агаад өтөлж хөгшрөхгүй, өвдөж зовохгүй юм шиг авирлан байсан мөч бүр нь сэтгэлийг нь шархлуулж, уур унтууг нь хүргэнэ. Үргэлж манлайлж, бусдыг дагуулж манаргасан он жилүүдээ бодохоор тийм гэхийн аргагүй харамсал тархинд нь хурж, сэтгэлийг шимшрүүлэх нь бие махбодын хөшөнгөөс  илүү шаналгана.  
               Хөгширсөн болохоос үхсэн биш. Удаан ч гэсэн гэр дотрохоо өөрөө нэг юм аялуулаад байгаа цагт заавал муу хэдэн хүүхдүүдээ ажил төрлөөс нь гарган байж асруулах гээд яахав.  Заавал гарц бий харин түүнийгээ л олох юмсан хэмээн үглэх зуурт өрөөний буланд охиных нь багадаа тоглодог асан хуучирсан төгөлдөр хуур нүдэнд нь өртлөө. Баянгийн уулын хормойд мэндэлсэн гэхээс өөрөөр тэгтлээ нутгархдаггүй бодол нь энэ удаад нэгэнт хальж, ертөнцөд мэндэлснээс өгсүүлээд өнөөг хүртэлх бүх л амьдрал нь жирэлзэх шиг болов.

               ... Жаргал зовлонг дэнслэх мэт хар цагаан товчлуурыг өдөр бүр жигтэйхэн нандинаар тогшиж, нэг л мэдэхэд уул усны голдуу арван хэдэн аялгууг өөрийнхөө хэмжээнд дараад сурчихсан байв. Байнга багтардаг нь хийсэн одож, мэдээгүй хуруунууд нь төгөлдөр хуурт хүрмэгц хачин дуртай хөдлөнө. Охины минь ирээдүйг зурсан тэр л хөгжим орчлонд үгүй болохоос намайг аварсан билээ.

Monday, December 1, 2014

500 ТӨГРӨГНИЙ НОЁРХОЛ

Өвлийн жавар сэнгэнэсэн их хотын өглөө. Хүмүүсийн амнаас уур савсаж, машины цуваа шүргэлцэх шахан аажмаар урагшилж, харин би таягаа тулан алхсаар. Ажил минь холгүй. Замд тааралдах бүхэн нэгэнт цээжлэгджээ.

               ... Нийслэлийн зүрхэнд байрших гурван давхар саарал байшин хүрэхийн тулд би цаг орчим явна. Саяхан хиймэл хөл хийлгэсэн тул нийтийн унаагаар зорчих боломжгүй. Албандаа очоод сандал дээрээ тухалж аваад хүмүүст авах гэсэн бүтээгдэхүүнийх нь талаар тайлбарлаж өгөх үүрэгтэй. Хаврын нялх навчсыг ажиж, зуны бороонд уярч, намрын өегт налайж, өвлийн өлчирт чийрэгжсэн миний зам. Энэ л замаар хагас цаг шахам яваад ягаан байшингийн үүд хавьцаа суух гуйлгачин залуутай тааралддаг. Түүний бие махбод бүрэн, харин дуу хоолой нь өрөвдөм. 

Хажуугаар нь өнгөрөх бүртээ 500 төгрөг өгсөөр даджээ. Зарим өдөр харахнээ миний 500 төгрөгнөөс өөр гялтайх зүйл уутных нь ёроолд харагдахгүй байх тул энэ өглөгнөөс тун чиг хамааралтай хүн юмуу даа гэж бодогдох үе ч байна. Харин, нэг өдөр хоолтой хоолгүй байхаа яагаад над мэтийн гудамжаар алхах хүмүүсээс хаад нэг өгөх 500 төгрөгөөр шийдүүлдэг юм бол гэсэн бодол энэ залуугийн хажуугаар өнгөрөх бүр бодогдоно. Саваагүйтэж нэг удаа тооцоолж үзтэл арван өдөр хоол идэх мөнгө гарч билээ. Бие эрүүл түүнд туслах санаатай захиралдаа дуулгатал миний хийж байгаатай адилхан ажил бий гэв. Өнөөх залууд хэлэхэд “Ингэж суух нь амар байдаг юм аа” гэх нь тэр. Хичнээн урам хугарсан гэх вэ. 

Хагас цагийн газарт 500 төгрөгөө орхисоор олон өвөл өнгөрчээ. Хөл минь ч эдгэж таяггүй явдаг болов. Гудамжинд суудаг залуу улам дордсон нь илт анзаарагдана.  500 төгрөгний ноёрхолоо гэж . . .