REHTUS: April 2014

Wednesday, April 30, 2014

ЛААЗ ОНГОЙЛГОГЧ

Ганц дараад ямар ч төмөр лаазыг онгойлгоно...

Гарын хөдөлгөөн муутай эсвэл бүр огт гаргүй хүн хүртэл төмөр лаазыг төвөггүйхэн онгойлгох энэ хэрэгслийг авахыг хүсвэл 4 замын Гранд Плазагийн 4\7-А ирээрэй, таалагдаад авах бол гэрт хүргэж өгнө. Утас: 9985-5985, 9981-8614.

https://www.facebook.com/rehtus




Wednesday, April 16, 2014

БОСОО БАРИУЛТАЙ ХУТГА

Гар, шуу өвдөөд байдаг... Гэтэл талхаа бас идмээр байдаг

Бугуйны ачааллыг хэд дахин багасгаж өгөх “эрго” бариултай, том балиусан хутга байхад өлсөхгүйн лавтай даг. Зүсэлтийн хүчийг нэмэгдүүлэхийн тулд хутгаа урт болгож, харин тэнцвэрээ зөв болгохын тулд бариулыг нь томруулан гарын хөдөлгөөнийн хэвэнд тохируулан “алдахааргүй”-ээр тааруулжээ...
Ойрхон явж байгаа бол 4 замын Гранд Плазагийн 4\7-А ирээрэй, таалагдаад авах бол гэрт хүргэж өгнө.

https://www.facebook.com/rehtus





ЭРГО ХУНДАГА ба ТАВАГНЫ ХОСЛОЛ

Хүнээр хооллуулж, ундлуулж байснаас өөрөө дураараа идье оо. Барихад хялбар, гарын хүч бага шаардах хундага мөн гулсдаггүй суурьтай нэг гараараа төвөггүйхэн халбагдаж болох хос хэрэгслийг сонирхоорой. Эмээ өвөө нар болон хүүхдүүдэд аль алинд нь бас их тохиромжтой загвартай Европ бүтээгдэхүүн.

Ойрхон явж байгаа бол 4 замын Гранд Плазагийн 4\7-А ирээрэй, таалагдаад авах бол гэрт хүргэж өгнө. 

https://www.facebook.com/rehtus






Saturday, April 12, 2014

ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИЙН АЖИЛТНУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАА

REHTUS Company-ийн шийдлуудийг бусад бизнесүүд сонирхон, өөрийн зорилгодоо холбон, хамтран ажиллаж байгаа нь хэрэглэгчдийн маань хувьд бас л нэгэн боломж юм... Энэ удаа бид Оюу Толгой компанийн ажилтнуудтай хамтран Түгээмэл Хөгжил Төвийн залууст туслах хэрэгслүүд өглөө.





Thursday, April 10, 2014

ХАЛЬТРАХААС ХАМГААЛАХ ШҮРШҮҮР БА ВАННЫ ШАЛАВЧ

Саяхан нэгэн найз минь усанд орж байхдаа ванна дотроо хальтран унаж хөлөө хугалсан харамсалтай хэрэг гарав. Түүнээс хойш 2 сар эмчлүүлэх гэж их ажил болсон доо. Хэрэв хальтардаггүй шалавч дэвссэн байсан бол ийм харамсалтай хэрэг гарахгүй л байсан байх. Шүршүүр, Ванна-д аль алинд нь тохирох хэрнээ хамгийн гол нь доороо сорогчтой Англи улсын шалгуур давсан шалавчууд манайд байна. 






АНХНЫХАА ҮЗЭСГЭЛЭНГ ТӨРИЙН ОРДОНД ГАРГАВ...

“Эрхийг бодитой болгох” Инчеоны стратегийг Монгол Улс хүлээн авах арга хэмжээ 3-р сарын 26-28-нд МУ-ын Төрийн Ордонд болов. Үүнтэй холбогдуулан, REHTUS компани нь асаргаа сувилгааг хөнгөвчлөх болон бие даан амьдрахад зориулагдсан 30 орчим шийдлүүдийг тус арга хэмжээний үеэр анх удаа Монголд гарган үзүүлэв. 
Төрийн Ордонд гаргаж байгаа анхныхаа үзэсгэлэн дээрээ 30 орчим шийдлүүдийг 429 хүнд танилцуллаа. Хүмүүс шинэлэг юм бас бэрхшээлтэй, бэрхшээлгүй гэлтгүй бүх хүнд их хэрэгтэй юм байна гэсэн сэтгэгдэлтэйгээр хүлээн авч байна...

https://www.facebook.com/rehtus

REHTUS Төрийн Ордонд анхныхаа үзэсгэлэнг хийв

БҮГД, БҮХ ХҮМҮҮСТ...

Монголын ахмад настангуудад сэргээн засах, асран сувилах үйлчилгээ үзүүлдэг гол байгууллага болох Геронтологийн Үндэсний Төвийн эмч, сувилагч нартай уулзлаа бас шийдлүүдээ танилцууллаа. Ярьсаар ярьсаар ... бүгд, бүх хүмүүст (нас харгалзахгүй) хэрэгтэй боллоо шүү... 


Геронтологийн Үндэсний Төвийн эмч, сувилагч нар