REHTUS: 2016

Thursday, November 17, 2016

МОНГОЛД УГСАРСАН АНХНЫ ТАВЦАНТ ЛИФТ

Боломжгүй гэсэн газруудыг БОЛГООД өгнө өө одоо. 

 Бид анхны Тавцант Лифтыг Монголд угсарч ажиллахад бэлэн болголоо. 


Энэ сайхан мэдээг найзуудтайгаа хуваалцаарай!






Бичлэгийг нь эндээс үзнэ үү:






Thursday, November 10, 2016

ХҮҮХДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗОГСООГЧ

Энэ зогсоогч өнөөдөр эзэндээ очсон. Чанар, хэрэглээний хувилбар ба үнийн боломжтой байдал нь таалагдлаа. Хүүхэд бүр хөгжих боломжтой байгаасай!


ХҮҮХДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНДАЛ

Багагүй хугацаанд эрэлхийлсний үр дүнд нэгэн хөөрхөн хүүг цэцэрлэгтээ хэрэглэх, тухтай ийм сандалтай болголоо. Бат бөх хэрнээ хүүхдийн биеийн онцлогийг тооцсон, тухтай бас чанартай, түүндээ тохирсон харьцангуй боломжийн өртөгтэй гэдэгт нь ихэд олзуурхав. Энэхүү хөгжүүлэх сандалыг үйлчлүүлэгчдийнхээ гар дээр цаашид авчирж өгөх боломжтой боллоо.







Saturday, October 1, 2016

ХҮҮХДИЙН САНДАЛ ба ЗОГСООГЧ

Бидний байгуулсан Рехтус компани Монголоо цаашид авч явах хүүхдүүдэд зориулсан хөгжүүлэх болоод амьдралынх нь чанарыг сайжруулах дэвшилтэт технологийн хэрэгслүүд, төхөөрөмжүүд манай оронд ихэд хязгаарлагдмал болохыг харлаа. Тухайлбал, саажилттай хүүхдийн сандал, зогсоогч, мөлхүүлэгч, ширээ гэх мэт зүйлс Монголд олдохгүй байх нь элбэг. Иймд үнийн хувьд харьцангуй хямд хэрнээ чанар болоод үйлдэл сайтай 0-18 насны хүүхдүүдэд зориулж байгаа хөгжүүлэх шийдлүүдээсээ хуваалцая.












Tuesday, September 27, 2016

ХӨТӨВЧҮҮД

Хэвтэрийн болон асаргаанд байгаа хүн бие засахдаа хэрэглэх ХӨТӨВЧҮҮД: ИРМЭГ НАМХАН ХӨТӨВЧИЙГ хэвтэрт байгаа хүнийхээ биен доогуур шургуулж хийхэд хялбар байх бол ГУУРСАН ХӨТӨВЧИЙГ түнх, бөгсөн биеийн хагалгаанд орсон хүнд хэрэглэж болно. Мөн ЭРЭГТЭЙ ба ЭМЭГТЭЙ хүнд зориулсан хөтөвчүүдийг таны хэрэгцээнд авчирлаа. 

Үнэ:
Гуурстай хөтөвч - 20,000 төгрөг
Ирмэг намхан хөтөвч - 25,000 төгрөг
Хөтөвч эм - 15,000 төгрөг
Хөтөвч эр - 15,000 төгрөг




Thursday, September 15, 2016

ЭМНЭЛЭГИЙН ХАНЫН БАРИУЛ

Орчин үеийнхээ цаг хугацаатай нийлж өөрийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх гэсэн эрүүл мэндийн байгууллага бүрт энэ ХАНЫН БАРИУЛ байх ёстой. Яагаад гэж үү? Ханын бариулыг эмнэлэгүүд хийдэг болсноор:
  • Хонгилоор алхах өвчтөн, үйлчлүүлэгчид унаж бэртэхээс айхгүй
  • Цахилгаан тасархад баримжаа алдахгүй
  • Сул хараатай хүн, настангуудын хувьд чиглүүлэгч нь болно
  • Эмнэлэгийн ханыг хамгаалж өнгө, тав тухыг илүү нэмэгдүүлж өгнө

Ханын бариулын дотоод бүтэц нь маш бат бах хөнгөн цагаан төмөр, гадуураа угааж цэвэрлхэд хялбар хуванцар гадаргуутай байна. Өнгөний өргөн сонголттой. 



Ханын бариулын өнгөний сонголт

Манайхаар үйлчлүүлсэн эрүүл мэндийн байгууллагууд 







УЛСЫН 3-р КЛИНИК: ИЛҮҮ АЮУЛГҮЙ бас ТАВ ТУХТАЙ ЭМНЭЛЭГ БОЛОВ




Friday, August 26, 2016

УЛСЫН 3-р КЛИНИК: ИЛҮҮ АЮУЛГҮЙ бас ТАВ ТУХТАЙ ЭМНЭЛЭГ БОЛОВ

Шастины нэрэмжит клиникийн 3-р эмнэлэгийн мэдрэлийн мэс заслын тасгийн 00-ийн өрөөнүүд зориулалтын түшлэгтэй болсон. Мөн, 50 метр корридорт нь эмнэлэгийн зориулалтын 1,6 мм-ийн зузаантай ханын бариул суурилуулах ажил хийлээ. Корридороор бэдрэн алхах өвчтөнүүдэд түших нэгэн тулгуур, хараагүй нэгэнд нүд болох зам, гэрэл тасархад баримжаа болох чиглүүлэгч, босож зогсох гэсэн нэгэнд түшиг гээд тоочиж барашгүй олон сайн талуудыг эндээс харагдаж байна ... 
Хүртээмж - Аюулгүй байдал - Тав тухыг илүүд эрхэмлдэг албан байгууллага Монголд улам нэмэгдэж байгаад #Rehtus баяртай байна.
Улс нь өсөн дэвжиж, хүн ард нь эрүүл бас бүтээмж дүүрэн байг!







Monday, August 1, 2016

ЗӨӨВРИЙН ӨРГӨГЧИЙГ МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД ХЭРЭГЛЭНЭ

Хүүхдийн Төв Сувилал гэж та сонсож байсан уу? 
Олон хүн сонсож байсан байх оо. Би өөрөө бол харин саяхнаас л мэддэг болоод байна. 3-р хорооллын “Модны 2”-ын замын дагуух хаягаар байдаг. Тэнд өнчин хүүхдүүд 16 нас хүртэл хүмүүждэг. Зүгээр ч нэг өнчин бус харин Хөгжлийн Бэрхшээлтэй хүүхдүүд. Зарим нь 2-6 настай нялх, харин ганц нэг нь бүр том болсон 14 нас хүрсэн байх. 
Том болсон хүүхдээ өргөх гэж 97% дан эмэгтэйчүүдээс бүрдсэн ажилтнууд нь тэнхээгээ бардаг болохыг тэнд өнгөрүүлсэн 30 минутын хугацаанд нэг биш харлаа. Энэ чигээрээ байвал ажилтнуудын бие махбоди, тэр дундаа нуруунд нь гэмтэл үүсэх эсхүл том биетэй хүүхдийг өргөж байхдаа унагаах аюул байгаа нь харагдаж байсан. Тус төвийн Захирлын олон сар үргэлжилсэн хичээн зүтгэл, мөн “Holt International” ОУ-ын ТББ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр “Зөөврийн Өргөгч” – ийг “Хүүхдийн Төв Сувилал”-ын мэдэлд өнөөдөр шилжүүлэн өглөө. ‪#‎Rehtus‬ – тус төхөөрөмжийг хүлээлгэн өгөхийн өмнө богино хугацааны дадлага сургалт зохион байгуулснаа ийнхүү Та бүхэнтэй хуваалцаж байна. 
Энэ том ажлын эхийг тавьсан хүмүүс бол яах аргагуй төвийн Захирал ба “Holt International” ОУ-ын ТББ-ын Төлөөлөгчийн Газар юм. Харин Rehtus –ын гол гавьяа бол “Асаргаа сувилгаа үзүүлдэг мөн Асруулдаг хүн бүр”-ийг мартаагүйд байлаа.












Wednesday, July 20, 2016

"Holiday Inn" - тэй хамтран ажиллав

Бид алдарт "Holiday Inn" сүлжээ зочид буудлын Монгол дахь салбартай нь хамтран ажиллаа. Хүртээмж - Аюулгүй байдал - Тав тухыг илүү эрхэмлдэг зочид буудал Монголд шинээр нэмэгдэж байгаад баяртай байна.

Tuesday, June 28, 2016

СТАНДАРТ ТЭРГЭНЦЭР

Сайн чанарын стандарт тэргэнцэр. Хүнээ шилжүүлэн суулгахад хялбар байхыг бодолцон тохойвчийг салгаж болно. Суудал ба налуурыг бат бөх нийллэг эдээр хийсэн. Арын дугуйны диаметер нь 60 см, хийлдэггүй. Урд жижиг дугуйны диаметер нь 20 см, хийлдэггүй. Тэргэнцэрийн нийт урт нь 109 см, өндөр нь 90,5 см. Даац нь 115 кг. 

Үнэ: 800,000 төгрөг.






Thursday, May 26, 2016

ОРЧИН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ПРАКТИК СУРГАЛТ

Нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн чиглэлийн бүх төрлийн байгууллага, тасаг нэгжүүдэд санал болгож байна. Танай байгууллага, тасагт хүрэлцэн очиж, ажлын орчинд нь сургалт хийж дадлагажуулах боломжтой. Сургалтыг мэргэжлийн сувилагч удирдана явуулна. 




Monday, May 16, 2016

ЭМНЭЛЭГ ба ЗОЧИД БУУДЛЫН ТОХИЖИЛТ

ЭМНЭЛЭГ ба ЗОЧИД БУУДАЛ зэрэг үйлчилгээний газрын тусгай хэрэгцээт өрөөг, хүртээмжтэй, аюулгүй мөн тухтай байдлаар тохижуулхад тань бид тусалъя.

ЗОЧИД БУУДАЛ

ЭМНЭЛЭГ


Wednesday, April 20, 2016

ХҮРТЭЭМЖТЭЙ – АЮУЛГҮЙ – ТАВ ТУХТАЙ ЭМНЭЛЭГ

ХҮРТЭЭМЖТЭЙ – АЮУЛГҮЙ – ТАВ ТУХТАЙ бас нэгэн орчин Монголд бий боллоо. “Нарлаг Улаанбаатар” Ротари клуб Баянзүрх дүүргийн Эрүүл Мэндийн 10-р төвийн “Жирэмсэн эхчүүд ба Эмэгтэйчүүд”-ийн тасгийн 00-ийг засварлан шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн сайхан мэдээ байна... Энэ 00-ийн өрөө нь жирэмсэн эхчүүд ба ХБ-тэй эмэгтэйчүүдэд хүртээмжтэй, аюулгүй бас тав тухтай байлгах нөхцөлийг хангасан Монголдоо л их цөөхөнд тооцогдох орчин болсон боловуу даа. Хаалгыг онгойлгох мөн зай хэмнэх үүднээс гүйдэг байдлаар хийж, “World Standard” дэлгүүрийн хандивлан өгсөн суултуурын хоёр талд түшлэг хийхийн сацуу ариун цэврийг хамгийн сайн хангах халуун\хүйтэн усаар угаах Механик Бидэт, болон суултуурын ариун цэврийн нөхцөлийг дээд зэргээг хангах Нависани Автомат суултуурыг суурилуулж өгсөн байгаа. Түүгээр ч зогсохгүй, гар угаах орчинг илүү аюулгүй болгох үүднээс хоёр талд нь мөн эвхэгддэг түшлэг хийсэн байгааг та доорхи зурагнуудаас үзээрэй ... 

Рехтус ХХК/ #REHTUS энд ямар хамаатай юм гэж үү? ... Бидэнд энэ төсөлийн Техникийн Зөвлөхөөр ажиллахын зэрэгцээ өөрийн тоног төхөөрөмжүүдийнхээ тодорхой хувийг хандивлах азтай хувь тохиолоо.


Улс нь өсөн дэвжиж, хүн ард нь эрүүл бас бүтээмж дүүрэн байг!

ЭРХ ЧӨЛӨӨ ЭНГИЙН ШИЙДЛЭЭС: 
Асаргаа сувилгаа үзүүлдэг мөн Асруулдаг хүн бүрт . . .


"Нависани" автомат суултуур, Механик Бидет,
Суултуурын түшлэгүүд болон ашиглах
зааварчилгааг хийсэн байдал
 
"Нависани" автомат суултуур, Механик Бидет,  хийсэн байдал
"Нависани" автомат суултуур, Механик Бидет, Суултуурын түшлэгүүд хийсэн байдал
 
Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Холбооноос туршиж үзэж байгаа байдал

Тосгуурт гараа угаах хүн тэнцвэрээ алдаж унахаас сэргийлэн түшлэг хийсэн байдал. Хэрэглэхгүй үед дээш эвхэгднэ

Тосгуурт гараа угаах хүн тэнцвэрээ алдаж унахаас сэргийлэн түшлэг хийсэн байдал



Thursday, April 14, 2016

"00-д ТОХИОЛДСОН ХӨГТЭЙ ЯВДАЛ" уралдаан

Бүрнээ таны гэр бүлийн эрүүл мэндэд туслах боломж олдсонд бид бас их баяртай байна. Монголын минь олон гэр бүлүүд аз жаргалтай, эрүүл энх байхыг хүсье!



Дэлгэрэнгүйг эндээс үзээрэй: 
https://www.facebook.com/hairiintusul/photos/a.228202497252126.54609.171968509542192/1029006810505020/?type=3&theater

Tuesday, March 29, 2016

МИАТ: ТЭРГЭНЦЭРИЙН ПАРК-ийн ШИНЭЧЛЭЛ

Монгол Улсын үүд нь болсон мөн улс орны тухай анхны сэтгэгдэлийг төрүүлдэг Чингис Хаан ОУ-ын нисэх буудал, тусгай үйлчилгээнд ашигладаг Тэргэнцэрийнхээ парк шинэчэлийг #REHTUS–р хийлгэв. 
Өнөөдөрөөс эхлэн дотоод, гадаадын бүх зочид ба үдэн гаргагсад ийм тэргээр үйлчлүүлж эхэлж байгаад  #REHTUS маш их баяртай байна!



МАНАЙ ШИЙДЛҮҮДИЙГ "WORLD STANDARD"-аас ҮЗЭЭРЭЙ

Сантехникийн материал, угсралтын салбарт тэргүүлэгч World Standard дэлгүүртэй манай REHTUS компани хамтран ажиллаж эхэллээ. Өнөөдрөөс эхлэн REHTUS –с санал болгодог “Усанд орход туслах шийдэл, "Барилгын шийдлүүд"“Ариун цэврээ сахих” ба “Эрсдлээс сэргийлэх шийдэл” төрлийн хэрэгслүүдийг та World Standard дэлгүүрт мөн очиж сонирхож болхоор боллоо. Эндээс та дараах төрлийн манай хэрэгслүүдийг үзэж болно:
  • Механик Бидэт
  • Вакуум бариул
  • Ванны ба шүршүүрийн шалавчууд
  • Суултуурын ариун цэврийн автомат таг
  • Суултуурын түшлэг, бариулууд
  • Суултуурын хүрээ түшлэг


World Standard дэлгүүр нь 1-р хорооллын BIG төвийн 12-р павильонд (хуучнаар гурвалжингийн гүүрэн дээрхи ТЭХ худалдааны төв
байрладаг. 


Суултуурын хүрээ түшлэг

Суултуурын түшлэг, бариулууд
болон Механик Бидэт

Суултуурын ариун цэврийн автомат таг

Вакуум бариул ба 
Ванны ба шүршүүрийн шалавчууд




Monday, March 28, 2016

ТЭРГЭНЦЭРИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Манай дэлгүүрт ирсэн хүмүүс орж ирэнгүүтээ хамгийн эхэнд харсан тэргэнцэрийнхээ үнийг асуугаад худалдан авах гэдэг. Олон жил хүн асарч байгаа, мөн хүний бие махбодийн үйл ажиллагаа болоод амьдарч байгаа орчинд нь дүгнэлт хийх чадвартай нэгэн бол мэдээж зөв сонголт хийх магадлал өндөр. Харамсалтай нь жаахан ярилцаад үзэхлээр туршлага багатай бөгөөд ихэнхдээ тэргэнцэрийн эд ангиуд, зориулалтын талаар ямар нэгэн ойлголт туршлагагүй байх нь илүү элбэг. Иймээс, тэргэнцэрийг хэрхэн зөв сонгох асуудал дээр цөөхөн тооны зөвөлгөө өгөх гээд үзье. Энд тэргэнцэрийг тухайн хүнд нь тааруулан тохируулах гэсэн мэргэжлийн Хөдөлгөөн Засалчдын ажлыг хөндөхгүй, зөвхөн тэргэнцэрийг сонгохдоо анхаарах хэдэн зөвөлгөө оруулна гэдэг дахин тодотгоё.

ТЭРГЭНЦЭРИЙН АРЫН ДУГУЙ

Ихэнх тэргэнцэрүүдийн арын дугуй нь том байдаг. Гэтэл зарим тэрэгнүүдийн арын дугуй жижиг байх тохиолдол байна. Арын дугуйг том эсхүл жижигтэйгээр авах уу гэдгийг шийдэхдээ үүнийг бодоод үзээрэй.
Хэрэглэх хүн маань өөрөө гараараа дугуйгаа түлхээд явах бүрэн чадалтай \эсхүл тэр хүнээ идэвхитэй болгож хөгжүүлэх зорилготой\ бол том дугуйтай байх нь зүйтэй. Мөн хэрэглэх хүний жин их \80 кг-аас дээш\, эсхүл асфальт байхгүй шороо, элс хайрга ихтэй газар унах бол том дугуйтай байх нь зохимжтой байдаг. Том дугуй бол даац сайн даана, туулах чадвар сайтай, хүндээ өөрөө тэргээ түрэх боломж олгодог гэсэн давуу талуудтай. Сул тал нь тэргэнцэрийн өөрийн жингийн 4\1 эзэлдэг, овор ихтэй, зарим тохиолдолд их биенээсээ салдаггүй байна.
Харин хэрэглэх хүн маань ямар нэгэн байдлаас шалтгаалан \их өндөр настай, хүзүүний үеийн гэмтэлтэй, саажилттай тохиолдолууд\ өөрөө тэргээ түрээд явах боломжгүй үед жижиг дугуйтай байх боломжтой юм. Түүнчлэн, тэгш гадаргуутай гэр болон эмнэлэг зэрэг дотор орчинд, дэлгүүр хэсэхээр эсхүл их хол зам туулахгүй орчинд хэрэглэх бол жижиг дугуйтай байх нь тохиромжтой байна. Жижиг дугуй нь жин ба овор хэмжээ бага гэсэн давуу талтай ч даац харьцангуй муу мөн хүн өөрөө түрээд явах боломжгүй гэсэн сул талтай.




ТЭРГЭНЦЭРИЙН ТОХОЙН ТҮШЛЭГ

Тэргэнцэрүүдийн тохойн түшлэг ихэвчлэн салдаг ба салдаггүй гэсэн 2 янз байна. Салдаг түшлэгтэй байвал хүн орноос, сандалнаас тэргэнцэрүү шилжин суух, эсхүл 00-ийн суултуур дээр суухад хялбар байдаг давуу талтай. Гэвч, хэрэглээний явцад санжигнаж дугарах, түгжээ нь барихаа болих, хэт нэг талруугаа налвал хугарч унах эрсдэлүүд ба сул талуудтай.
Салдаггүй түшлэгнүүд эсрэгээр тэрэгний үндсэн хүрээг бат бөх болгож өгөх болов ч өөрийн биеийг түшлэг дээгүүр өргөх дайн гарын бяртай л биш бол амьдралын олон зүйл дээр саадтай байх талтай.
ТЭРГЭНЦЭРИЙН ХӨЛИЙН ГИШГҮҮР\ТАВИУР

Тэргэнцэрүүдийн хөлийн гишгүүр ихэвчлэн өндөрсдөг ба өндөрсдөггүй гэсэн 2 янз байна.
Өндөрсдөг гишгүүр\тавиуртай бол өвдөг, түнхний үеийн хагалгаанд орсон эсхүл хөлөө нугалах боломжгүй хүн хэрэглэхэд нэн тохиромжтой байдаг. Амархан чилэх мөн хөлийн үзүүр хавагнахаас сэргийлдэг тайлтай. Харин нөгөө талаас манай Монгол шиг жижиг лифттэй \ялангуяа, хуучны угсармалууд\, нарийн коридортой газруудад ийм тэргэнцэрийг ашиглах хүндрэлтэй байдаг. Мөн хөлийн гишгүүр өндөрсдөг байна гэдэг нэмэлт механизм ордог тул тэргэнцэрийн жинг нэмэгдүүлэх талтай. Харин өндөрсдөггүй гишгүүрийн хувьд илүү бат бөх хэрнээ хөнгхөн байх сайн талуудтай болов хэрэглэж байгаа хүнийхээ хөлийн байдалд тохируулан хэрэглэх боломж хомс байдаг нь сул тал болдог.





Мэдээж дээрх хэлснээс гадна маш олон хэмжүүр, үзүүлэлтүүдийг харан байж тэргэнцэрийг сонгож авдаг. Тэргэнцэрийг маш сайн бас үнэтэй \үнэтэй гэхийн учир нь таны эрүүл мэндтэй шууд хамааралтай гэсэн утгаар\гутал гэж үзэн түүнийг маш сайн тааруулж авах хэрэгтэй гээд ойлгочихвол бүр амар болов уу. Зөв тохирсон тэргэнцэр танд маш олон боломж, чадавхийг нээж өгөх бол буруу сонголт эсрэгээр таны одоогийн байдлыг нь дордуулдаг нигууртай...