REHTUS: August 2016

Friday, August 26, 2016

УЛСЫН 3-р КЛИНИК: ИЛҮҮ АЮУЛГҮЙ бас ТАВ ТУХТАЙ ЭМНЭЛЭГ БОЛОВ

Шастины нэрэмжит клиникийн 3-р эмнэлэгийн мэдрэлийн мэс заслын тасгийн 00-ийн өрөөнүүд зориулалтын түшлэгтэй болсон. Мөн, 50 метр корридорт нь эмнэлэгийн зориулалтын 1,6 мм-ийн зузаантай ханын бариул суурилуулах ажил хийлээ. Корридороор бэдрэн алхах өвчтөнүүдэд түших нэгэн тулгуур, хараагүй нэгэнд нүд болох зам, гэрэл тасархад баримжаа болох чиглүүлэгч, босож зогсох гэсэн нэгэнд түшиг гээд тоочиж барашгүй олон сайн талуудыг эндээс харагдаж байна ... 
Хүртээмж - Аюулгүй байдал - Тав тухыг илүүд эрхэмлдэг албан байгууллага Монголд улам нэмэгдэж байгаад #Rehtus баяртай байна.
Улс нь өсөн дэвжиж, хүн ард нь эрүүл бас бүтээмж дүүрэн байг!







Monday, August 1, 2016

ЗӨӨВРИЙН ӨРГӨГЧИЙГ МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД ХЭРЭГЛЭНЭ

Хүүхдийн Төв Сувилал гэж та сонсож байсан уу? 
Олон хүн сонсож байсан байх оо. Би өөрөө бол харин саяхнаас л мэддэг болоод байна. 3-р хорооллын “Модны 2”-ын замын дагуух хаягаар байдаг. Тэнд өнчин хүүхдүүд 16 нас хүртэл хүмүүждэг. Зүгээр ч нэг өнчин бус харин Хөгжлийн Бэрхшээлтэй хүүхдүүд. Зарим нь 2-6 настай нялх, харин ганц нэг нь бүр том болсон 14 нас хүрсэн байх. 
Том болсон хүүхдээ өргөх гэж 97% дан эмэгтэйчүүдээс бүрдсэн ажилтнууд нь тэнхээгээ бардаг болохыг тэнд өнгөрүүлсэн 30 минутын хугацаанд нэг биш харлаа. Энэ чигээрээ байвал ажилтнуудын бие махбоди, тэр дундаа нуруунд нь гэмтэл үүсэх эсхүл том биетэй хүүхдийг өргөж байхдаа унагаах аюул байгаа нь харагдаж байсан. Тус төвийн Захирлын олон сар үргэлжилсэн хичээн зүтгэл, мөн “Holt International” ОУ-ын ТББ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр “Зөөврийн Өргөгч” – ийг “Хүүхдийн Төв Сувилал”-ын мэдэлд өнөөдөр шилжүүлэн өглөө. ‪#‎Rehtus‬ – тус төхөөрөмжийг хүлээлгэн өгөхийн өмнө богино хугацааны дадлага сургалт зохион байгуулснаа ийнхүү Та бүхэнтэй хуваалцаж байна. 
Энэ том ажлын эхийг тавьсан хүмүүс бол яах аргагуй төвийн Захирал ба “Holt International” ОУ-ын ТББ-ын Төлөөлөгчийн Газар юм. Харин Rehtus –ын гол гавьяа бол “Асаргаа сувилгаа үзүүлдэг мөн Асруулдаг хүн бүр”-ийг мартаагүйд байлаа.