REHTUS: 2017

Tuesday, December 26, 2017

ШИНЭ ОНЫ ХАЛУУН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!

Гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстээ болон Хүндэт харилцагчид, бизнесийн түншүүд, хамтран ажиллагсад та бүхэндээ шинэ оны халуун мэнд дэвшүүлье! 

Rehtus Company​ 
Хамт Олноос!




Friday, December 1, 2017

ТЭРГЭНЦЭР - ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Осол гэмтэл, насжилтаас үүдэн тур зуурын хугацаанд туслах хэрэгслүүд шаардлагатай болсон хүмүүст зориулан ТЭРГЭНЦЭР түрээслүүлэх үйлчилгээ. Түрээслүүлэх үйлчилгээ авахын тулд түрээсийн гэрээ байгуулна мөн барьцаа төлбөр байна. 
НӨХЦӨЛ 

Барьцаа – 120.000 төг. Нэг өдрийн түрээс 4.000 төгрөг. Иргэний үнэмлэхтэй ирнэ!!!

Барьцаа төлбөрүүд нь нэг сар буюу 30 хоног хэрэглэх хэмжээний барьцаа. Та сар хүрэхгүй буцааж өгөх бол хэрэглсэн өдрийн төлбөрийг тооцоод барьцааг нь буцааж өгнө. Бүтэн 1 сар буюу 30 хоног хэрэглэх тохиолдолд 5%-ийн хөнгөлөлттэй. Гэрээ байгуулхад танд зөвхөн УБ-ийн хаягаар бүртгэлтэй иргэний үнэмлэх ба барьцаа мөнгө байхад хангалттай.



Thursday, November 16, 2017

REHTUS: АШУҮИС-ийн "ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ" ТӨВ

АШУҮИС-ийн сургалтын нэгдсэн эмнэлэгт "Хүүхдийн сэргээн засах төв"-ийн нээлт боллоо. Төвийн үйл ажиллагааг улам илүү үр дүнтэй болгох АНУ, ИХ БРИТАНИ, ОХУ-ын дэвшингүй технологийн тоног төхөөрөмжүүдээс сонголтоо хийхэд нь зөвөлгөө үзүүлж, мөн нийлүүлж өгсөндөө #Rehtus ийн хамт олон маш их баяртай байна. 

ЗУРАГ БҮР ТАЙЛБАРТАЙ!

Тус төвийг БНСУ-ын Засгийн газрын дэмжлэг, "Global Disease Eradication Fund”-ын санхүүжилтээр АШУҮИС-н сэргээн засах профессорын багтай хамтарсан төслийн хүрээнд байгуулжээ.  Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү http://ikon.mn/n/145l

Баяр хүргэе их олон хүүхдэд амьдралдаа эерэг өөрчлөлт гаргахад
нь тус болно гэдэгт итгэлтэй байна!

АНУ-ын "Rifton" ба Их Британын "Trekker" брэндийн алхуулагчид: Хүүхэд зогсож, алхаж улмаар хөгжүүлэн нийгэмд бүрэн оролцох боломжийг олгоно

АНУ-ын "Rifton" ба Их Британын "Trekker" брэндийн алхуулагчид: Хүүхэд зогсож, алхаж улмаар хөгжүүлэн нийгэмд бүрэн оролцох боломжийг олгоно

Их Британийн "Rompa" брэндийн "Гишгүүр Төгөлдөр хуур". Хүүхэд гишгэх бүрт дуу гаргаж алхаж хөдлөх сонирхолыг төрүүлнэ

ОХУ-ын Хүүхдийн зогсоогч ба дасгалын бөмбөгнүүд

18 ширхэг бүхий дасгалын гантелиуд, самран бөмбөг ба доод мөчний зориулалттай дасгалын дугуй

Их Британийн "Rompa" брэндийн гарын нарийн хөдөлгөөнийг хөгжүүлэх тоглоом.

Sunday, September 10, 2017

REHTUS: ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БОЭТ-д СЭРГЭЭН ЗАСАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КАБИНЕТ БАЙГУУЛЖ ӨГЛӨӨ

“Оюу Толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд байгуулж тохижуулсан сэргээн засах үйлчилгээний кабинетийн нээлтийн арга хэмжээ 2017-07-25 ны өдөр боллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй болон сэргээн засах эмчилгээ шаардлагатай иргэдэд зориулан Өмнөговь аймгийн ЗДТГ-ын захиалгаар Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас санхүүжүүлсэн уг хөтөлбөрийн гүйцэтгэгчээр энэ чиглэлийн үйлчилгээ, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг #Рехтус / #Rehtus компани гүйцэтгэж сэргээн засах үйлчилгээг иргэдэд цогцоор үзүүлэх кабинеттай боллоо.























Wednesday, June 7, 2017

ТАЯГНУУД: ГАР, СУГА, ДӨРВӨН ХӨЛТ, ТОХОЙВЧТОЙ ТАЯГ

Түр зуурын осол гэмтэл, байнгын хөгжлийн бэрхшээлтэй тохиолдолд хэрэглэх ГАР, СУГА, ДӨРВӨН ХӨЛТ, ТОХОЙВЧТОЙ таягнууд:

СУГА ТАЯГ
Үнэ: 80,000 төг (хосоороо)



ТОХОЙВЧТОЙ ТАЯГ
Үнэ: 90,000 төг (хосоороо)



ДӨРВӨН ХӨЛТЭЙ ТАЯГ
Үнэ: 70,000 төг (ширхэг нь)



ЭВХЭГДДЭГ ГАР ТАЯГ
Үнэ: 70,000 төг (ширхэг нь)




Tuesday, January 3, 2017

БҮХ ТӨРЛИЙН УЛ РЕЗИНУУД

Хүмүүс таяг болон тулж яваа зүйлээ хөлтэй зүйрлэх нь элбэг ... Хөлийг харин нүцгэн явуулж болохгүй биз дээ. Хальтарч унах, алхалтанд дотор эрхтэн доргих, чанга дуу гарч таагүй байх зэрэг олон зүйлээс улны резин сэргийлж өгдөг. Хамгийн амархан элэгддэг хэрнээ хамгийн чухал энэ сэлбэгийг гэртээ хүргүүлээд аваарай. Зориулалтаасаа хамааран ул резин бүрийн тойрогийн хэмжээ нь өөр болохыг анхаарна уу:
ГАР ТАЯГ - 16 мм;   СУГА ТАЯГ - 22 мм; ТОХОЙВЧТОЙ ТАЯГ - 19 мм; АЛХУУЛАГЧ - 28 мм

                                                                 Үнэ: 5,000 төгрөг