REHTUS: January 2015

Tuesday, January 20, 2015

"АМАР БАЙНА УУ" сар шинийн бэлэг бариарай.

Хайртай ЭЭЖИЙГЭЭ, ААВЫГАА, ЭМЭЭГЭЭ, ӨВӨӨГӨӨ баярлуулаарай! 

Аманд ороод л алга болох бус, амьдралд нь хэрэгтэй "АМАР БАЙНА УУ" сар шинийн баярын бэлгийн СОНГОЛТУУДЫГ эндээс үзээрэй . . .

2 хэрэгсэл авсан тохиолдолд 5%-ийн хөнгөлөлттэй






МУУ СУРЛАГАТАН

Биднийг хачин гоё нэрлэнэ ээ.

Хараацай шиг гэгээ цуулсан хүүхэд нас. Зүүдний мөнгөн асарт хөгжилдөн бүжсэн гэгээн үе. Их хотын хөгжилд инээмсэглэл нэмсэн балчирхан жаалууд. Илгэн үүлсийг сарниах цахилсан янзага... Бүр юу ч бичээгүй цагаан цаас ч гэх шиг.
Харин би бол муу сурлагатан. Цээж бичиг хийлгэхэд 100 үгнээс 60 алддаг. Үлдсэн 40 үгийг зөв бичлээ гээд хэн ч сайшаадаггүй. Тэр тоог зөв бодох хэрэгтэй, энэ номыг заавал унших ёстой гэсэн зааврыг зөрчсөн учраас бичихдээ тааруухан. Гэхдээ ангийнхнаа уриалаад мөнгө цуглуулж Золбоогийн эмээд тусалсан, найзуудтайгаа нийлж Зулаагийн өвөөг дагуулж хол ойрынхоо юмыг ойртуулхад амар байдаг “сунадаг гар” зардаг дэлгүүр зааж өгсөн. Багштайгаа хамт аялал зохион байгуулсан. Хэн ч надад урам өгөөгүй.

Бид хүүхэд ч гэсэн дуртай зүйлээ сайн хийдгээрээ томчуулаас хамаагүй илүү. Эрх чөлөө бол боломж гэж би боддог. Хүсэж сонирхсон зүйлээ хийх эрхийг надад өгвөл сурлагандаа тэртэй тэргүй сайжрана гэдгийг яагаад хэн ч олж хардаггүй юм бэ?


Тусалжин

Friday, January 16, 2015

ТЭНЭГЭР МАГНАЙ

Өөдөөс ирж яваа ширүүн харцтай эрхмийг харсан Удвал “Хүн болгон тэнэгэр магнаатай бол сайхан аа” гэж бодоод өөрийн эрхгүй инээмсэглэлээ. Өнөөдөр түүний цалин буужээ. Хэдэн төгрөгөө хэрхэн яаж хэмнэлттэй зарцуулах тухайгаа таамаглан бодсоор байрныхаа гадаа ирэв. Дадсан ёсоороо тараг аваад гэртээ орлоо. Гадуур хувцсаа өлгөчихөөд гал зуух руу ортол ах нь хачин бухимдчихсан сууж байна. Бүсгүйн баяр хөөртэй байдал дорхноо арилж шууд л нурмайж орхив.

-        Та яагаа вэ?
-        Өвчин өвчин дотроос хамгийн адгийн нь тусах юм яадаг хараал идмэр вэ
-        Та битгий л дээ. Энэ чинь өвчин биш та тайван байх хэрэгтэй
-        Үгүй ер... байтлаа эмээ ч ч ууж чадахгүй чичигнээд

. . . ”Салга Самданд хачин гоё эд байна. Сандарч мэгдсэн үед мань мэтэд ч хэрэг болохоор эд юм” гэсээр ажлынх нь залуу түүнийг чиглэн ирснээ “Чи чинь удирдлагын зөвлөлийн хурал болонгуут учиргүй салганаад байдаг биз дээ гэм хийчихсэн хүн шиг ха ха. Май энийг ав? Тайвшруулах эмээ гялс уухад чинь хэрэг болно” гээд шоолох шоглохын завсар цүнх рүү нь жижигхэн зүйл шургуулж байсныг Удвал гэнэт саналаа. Ахынхаа уурыг хурдан дарах гэсэн тэрбээр ашгүй хайсныгаа олжээ. Эмийг хайрцагнаас нь шахаж гаргадаг хөөрхөн эд юм.

-        Ах аа дүүд нь эм гаргадаг ийм юм байна?
-        Алив? Аятайхан юм байхчив
-        Ажлын залуу өгсөн юм

Зарж байгаа газрыг нь мэдээдхээрэй. Хамт эмчлүүлж байгаа хэдэн салга найздаа бэлэглэе байз...


Тусалжин

Thursday, January 8, 2015

ХАРИУЦЛАГЫН САР

Элбэг эмээ нэр шигээ буянтай, бас айхтар хөгшин. Ач хүү, зээ охинтойгоо товхийтэл амьдарна. Хавь ойрын ажилгүй хэдэн бүсгүйчүүдийг гэртээ цуглуулж, оёдол үйл зааж өгнө. Том охин нь гадаадаас явуулсан утсыг ач хүү нь нэг шагайхаараа улайраад суучихдагийг мэдээд шалгаасаар байж фэйсбүүкийн тухай тун сайн мэдээлэлтэй болжээ. Зээ охин нь хичээлээ тараад ирэнгүүт өнөө хэдэн хүүхнүүдийн хийсэн бүтээгдэхүүний зургийг оруулж тайлбар бичүүлсээр байгаад бизнесийн хөөрхөн суваг хүртэл нээж өгчээ. Ухаан санаа саруул, гараар хийх зүйлд түүртэхгүй хэрнээ хэвтрийн байдлаасаа болоод шаналах нь сүүлийн жилүүдэд ихэссэн тэрээр үр хүүхэддээ төвөг болж буйдаа ихэд эмзэглэнэ. Өвчнийх биш насных гэх тул өвдөхгүй хэрнээ босож чадахгүй хөлөө хаа нэгтээ харааж бухимдах нь ч бий.

Тэдний амьдардаг хороонд харъяалалтай нэгэн компанийн хамт олон нийгмийн хариуцлагын ажил хийж байна гээд л байн байн бэлэг тараагаад явдагт Элбэг эмээ тун дургүй. Багаасаа нөхөрлөсөн найз хөгшин нь нэг удаа эргэж ирэхдээ түрээсийн тэргэнцэр гэгч зүйл гарсан талаар дуулгасан нь эмгэний тархийг ер амар заяа үзүүлсэнгүй. Сурагласаар байж зардаг газрыг нь олоод, захидал бичиж хүүхдүүдээрээ өгүүлээд санаа амарч суугаа нь энэ. Удахгүй цагаан сар болох нь, та хэдэд яг хэрэгтэй зүйл юу байна гэж олон ч байгууллагаас ирж Элбэг эмээтэй “зөвлөгөөн” хийжээ. Тэднийг цаашлуулж “Бидэнд эрх чөлөө л хэрэгтэй” хэмээн инээмсэглэнгээ бодож төлөвлөснөө тайлбарлав. Заавал өвчтэй, зовлонтой, хэвтрийн хүмүүст биш түр зуурын тохиолдлоор тэргэнцэр ашиглах хэрэгцээ хэн нэгэнд гардгийг эмгэн олж харжээ.


Хариуцлагын сар ч ирлээ дээ...     

Тусалжин

ЦАГААН САРЫН БЭЛЭГ

Хааны албанаас халдаганых ч хэцүү дээ гэж монголчууд зэвүүн хэлсэн байгаа юм. Хүний идэх уух, бие хөнгөлөх шаардлага бол за бараг амьд явах эрхтэй алил язгуур хэрэглээ ажээ. Та нар түр ч ба бүр ч бай хэвтэрч орсон, асаргаа шаардлагатай хүмүүсийг ажаарай. Тэд өвчин зовлонгоосоо илүү хөнгөрөх, хүндрэх асуудлаа бие дааж зохицуулж чадахгүй байгаадаа маш их хямардаг юм...


Илтгэл тавина гэж ёстой холиодог залуу байна даа, бүдүүлэг ч юм шиг гэж бодсон хорь гаруй насны бүсгүй бол ажлынхаа хажуугаар олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог сайн дурын ажилтан. “Залуус” хөдөлгөөнийхэн энэ жилийн цагаан сараар настангуудад тавгийн идээ, чихэр жимснээс илүү хэрэгцээтэй юм бэлэглэх аян өрнүүлжээ. Илтгэгчийн ярианаас зорилго нь бараг тодорхой болчихсонд баярласан тэрбээр найзууддаа хэлэхээр танхимаас яаран гарлаа.  

Бүсгүй замдаа “Ахмадын баяр, Цагаан сараас бусад өдрүүдэд өвөө эмээгээ мартчих шахан ажил амьдрал гэж гүйх хүмүүст заавал хэлэх юм шүү. Ер нь бид тэднийхээ дэргэд үргэлж байж асарч чадахгүйгээс хойш ядаж зовиурыг нь шийдээд өгчих эд хэрэгсэл бэлэглэвэл тун зүгээр юм байна... “ гэх зэргээр бодолдоо баярлан гүйхдээ зорьсон газартаа ямар хурдан ирснээ мэдсэнгүй.



Тусалжин

Tuesday, January 6, 2015

ОРНЫ ШИРЭЭ

Асаргаанд орсон хүн орноосоо босолгүй хоол ундаа идэж уух, унших, бичих гээд бүхий л зүйлсээ хийхэд нэн тохиромжтой ширээг үзээрэй. Тавцангийн ирмэг нь юмс, эд зүйлс гулгаж унахаас сэргийлсэн хүрээтэй мөн цэвэрлхэд хялбар тусгай давхрагатай. Орон доогуур орох дугуйтай төмөр хөл нь маш бат бөх тул 10 кг хүртэлх зүйлсийг даана. Түүнчлэн тавцангийн хазайх хэмжээг тааруулж болох тул албан ажлаа ч орноосоо босолгүй хөтлөх боломжтой юм. Ширээний өндөр намыг нь 61-91 см хооронд тааруулах боломжтой. 
ҮНЭ: 150,000 төгрөг