REHTUS: March 2016

Tuesday, March 29, 2016

МИАТ: ТЭРГЭНЦЭРИЙН ПАРК-ийн ШИНЭЧЛЭЛ

Монгол Улсын үүд нь болсон мөн улс орны тухай анхны сэтгэгдэлийг төрүүлдэг Чингис Хаан ОУ-ын нисэх буудал, тусгай үйлчилгээнд ашигладаг Тэргэнцэрийнхээ парк шинэчэлийг #REHTUS–р хийлгэв. 
Өнөөдөрөөс эхлэн дотоод, гадаадын бүх зочид ба үдэн гаргагсад ийм тэргээр үйлчлүүлж эхэлж байгаад  #REHTUS маш их баяртай байна!



МАНАЙ ШИЙДЛҮҮДИЙГ "WORLD STANDARD"-аас ҮЗЭЭРЭЙ

Сантехникийн материал, угсралтын салбарт тэргүүлэгч World Standard дэлгүүртэй манай REHTUS компани хамтран ажиллаж эхэллээ. Өнөөдрөөс эхлэн REHTUS –с санал болгодог “Усанд орход туслах шийдэл, "Барилгын шийдлүүд"“Ариун цэврээ сахих” ба “Эрсдлээс сэргийлэх шийдэл” төрлийн хэрэгслүүдийг та World Standard дэлгүүрт мөн очиж сонирхож болхоор боллоо. Эндээс та дараах төрлийн манай хэрэгслүүдийг үзэж болно:
  • Механик Бидэт
  • Вакуум бариул
  • Ванны ба шүршүүрийн шалавчууд
  • Суултуурын ариун цэврийн автомат таг
  • Суултуурын түшлэг, бариулууд
  • Суултуурын хүрээ түшлэг


World Standard дэлгүүр нь 1-р хорооллын BIG төвийн 12-р павильонд (хуучнаар гурвалжингийн гүүрэн дээрхи ТЭХ худалдааны төв
байрладаг. 


Суултуурын хүрээ түшлэг

Суултуурын түшлэг, бариулууд
болон Механик Бидэт

Суултуурын ариун цэврийн автомат таг

Вакуум бариул ба 
Ванны ба шүршүүрийн шалавчууд




Monday, March 28, 2016

ТЭРГЭНЦЭРИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Манай дэлгүүрт ирсэн хүмүүс орж ирэнгүүтээ хамгийн эхэнд харсан тэргэнцэрийнхээ үнийг асуугаад худалдан авах гэдэг. Олон жил хүн асарч байгаа, мөн хүний бие махбодийн үйл ажиллагаа болоод амьдарч байгаа орчинд нь дүгнэлт хийх чадвартай нэгэн бол мэдээж зөв сонголт хийх магадлал өндөр. Харамсалтай нь жаахан ярилцаад үзэхлээр туршлага багатай бөгөөд ихэнхдээ тэргэнцэрийн эд ангиуд, зориулалтын талаар ямар нэгэн ойлголт туршлагагүй байх нь илүү элбэг. Иймээс, тэргэнцэрийг хэрхэн зөв сонгох асуудал дээр цөөхөн тооны зөвөлгөө өгөх гээд үзье. Энд тэргэнцэрийг тухайн хүнд нь тааруулан тохируулах гэсэн мэргэжлийн Хөдөлгөөн Засалчдын ажлыг хөндөхгүй, зөвхөн тэргэнцэрийг сонгохдоо анхаарах хэдэн зөвөлгөө оруулна гэдэг дахин тодотгоё.

ТЭРГЭНЦЭРИЙН АРЫН ДУГУЙ

Ихэнх тэргэнцэрүүдийн арын дугуй нь том байдаг. Гэтэл зарим тэрэгнүүдийн арын дугуй жижиг байх тохиолдол байна. Арын дугуйг том эсхүл жижигтэйгээр авах уу гэдгийг шийдэхдээ үүнийг бодоод үзээрэй.
Хэрэглэх хүн маань өөрөө гараараа дугуйгаа түлхээд явах бүрэн чадалтай \эсхүл тэр хүнээ идэвхитэй болгож хөгжүүлэх зорилготой\ бол том дугуйтай байх нь зүйтэй. Мөн хэрэглэх хүний жин их \80 кг-аас дээш\, эсхүл асфальт байхгүй шороо, элс хайрга ихтэй газар унах бол том дугуйтай байх нь зохимжтой байдаг. Том дугуй бол даац сайн даана, туулах чадвар сайтай, хүндээ өөрөө тэргээ түрэх боломж олгодог гэсэн давуу талуудтай. Сул тал нь тэргэнцэрийн өөрийн жингийн 4\1 эзэлдэг, овор ихтэй, зарим тохиолдолд их биенээсээ салдаггүй байна.
Харин хэрэглэх хүн маань ямар нэгэн байдлаас шалтгаалан \их өндөр настай, хүзүүний үеийн гэмтэлтэй, саажилттай тохиолдолууд\ өөрөө тэргээ түрээд явах боломжгүй үед жижиг дугуйтай байх боломжтой юм. Түүнчлэн, тэгш гадаргуутай гэр болон эмнэлэг зэрэг дотор орчинд, дэлгүүр хэсэхээр эсхүл их хол зам туулахгүй орчинд хэрэглэх бол жижиг дугуйтай байх нь тохиромжтой байна. Жижиг дугуй нь жин ба овор хэмжээ бага гэсэн давуу талтай ч даац харьцангуй муу мөн хүн өөрөө түрээд явах боломжгүй гэсэн сул талтай.




ТЭРГЭНЦЭРИЙН ТОХОЙН ТҮШЛЭГ

Тэргэнцэрүүдийн тохойн түшлэг ихэвчлэн салдаг ба салдаггүй гэсэн 2 янз байна. Салдаг түшлэгтэй байвал хүн орноос, сандалнаас тэргэнцэрүү шилжин суух, эсхүл 00-ийн суултуур дээр суухад хялбар байдаг давуу талтай. Гэвч, хэрэглээний явцад санжигнаж дугарах, түгжээ нь барихаа болих, хэт нэг талруугаа налвал хугарч унах эрсдэлүүд ба сул талуудтай.
Салдаггүй түшлэгнүүд эсрэгээр тэрэгний үндсэн хүрээг бат бөх болгож өгөх болов ч өөрийн биеийг түшлэг дээгүүр өргөх дайн гарын бяртай л биш бол амьдралын олон зүйл дээр саадтай байх талтай.
ТЭРГЭНЦЭРИЙН ХӨЛИЙН ГИШГҮҮР\ТАВИУР

Тэргэнцэрүүдийн хөлийн гишгүүр ихэвчлэн өндөрсдөг ба өндөрсдөггүй гэсэн 2 янз байна.
Өндөрсдөг гишгүүр\тавиуртай бол өвдөг, түнхний үеийн хагалгаанд орсон эсхүл хөлөө нугалах боломжгүй хүн хэрэглэхэд нэн тохиромжтой байдаг. Амархан чилэх мөн хөлийн үзүүр хавагнахаас сэргийлдэг тайлтай. Харин нөгөө талаас манай Монгол шиг жижиг лифттэй \ялангуяа, хуучны угсармалууд\, нарийн коридортой газруудад ийм тэргэнцэрийг ашиглах хүндрэлтэй байдаг. Мөн хөлийн гишгүүр өндөрсдөг байна гэдэг нэмэлт механизм ордог тул тэргэнцэрийн жинг нэмэгдүүлэх талтай. Харин өндөрсдөггүй гишгүүрийн хувьд илүү бат бөх хэрнээ хөнгхөн байх сайн талуудтай болов хэрэглэж байгаа хүнийхээ хөлийн байдалд тохируулан хэрэглэх боломж хомс байдаг нь сул тал болдог.





Мэдээж дээрх хэлснээс гадна маш олон хэмжүүр, үзүүлэлтүүдийг харан байж тэргэнцэрийг сонгож авдаг. Тэргэнцэрийг маш сайн бас үнэтэй \үнэтэй гэхийн учир нь таны эрүүл мэндтэй шууд хамааралтай гэсэн утгаар\гутал гэж үзэн түүнийг маш сайн тааруулж авах хэрэгтэй гээд ойлгочихвол бүр амар болов уу. Зөв тохирсон тэргэнцэр танд маш олон боломж, чадавхийг нээж өгөх бол буруу сонголт эсрэгээр таны одоогийн байдлыг нь дордуулдаг нигууртай...