REHTUS: November 2014

Sunday, November 30, 2014

ЗӨӨВРИЙН ӨРГӨГЧ

Удаан хугацаанд хэвтэрт байсны улмаас бие нь их сульдсан, эсвэл хэт жин ихтэй хүнийг зөөхөд маш их хүндрэлтэй байдаг. Зөөх явцад өргөж байгаа болон өргүүлж байгаа хүний аль аль нь гэмтэх эрсдэл мөн байдаг. Иймд дээрхи эрсдлээс сэргийлэх үүднээс REHTUS дараах Зөөврийн Өргөгчийг Монголд авчирлаа. Тус өргөгчийг гэрийн орчин ашиглахад нэн тохиромжтой ба хүнийг шалан дээрээс хүртэл өргөх боломжтой. 
Түүнчлэн, энэ өргөгчийг тээвэрлэхийн тулд задалж мөн угсарч болдог ба 130 болон 150 кг хүртэлх жинтэй хүнийг өргөхөд ашиглаж болно. Өргөгчийн өөрийн жин 18.35 кг байдаг ба цахилгаан зайгаар ажиллана.    

Код: ТТ12









Friday, November 28, 2014

ЛИЗИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Сайхан Мэдээ!
Rehtus Company санхүүгийн түрээсийн \лизингийн\ үйлчилгээг Хас Банктай хамтран үйлчлүүлэгчиддээ хүргэх боломжтой боллоо. Их энгийнээр хэлбэл, REHTUS Company - ийн 80,000 мянган төгрөг-с дээш үнэ бүхий ямар ч хэрэгслийг \ хэрэгслүүдийн төрөл зориулалтыг эндээс:www.rehtus.blogspot.com \ лизингийн нөхцөлөөр худалдан авах боломжтой гэсэн үг юм. АСАРГАА СУВИЛГАА ҮЗҮҮЛДЭГ мөн АСРУУЛДАГ ХҮН БҮРТ . . .


Thursday, November 27, 2014

Халамжлуулдаг биш баялгийг бүтээдэг хүн болох ёстой

Бид энэ удаагийн “Редакцийн зочин”-оор Сэргээн засах ба бие даан амьдрахад зориулсан туслах хэрэгслүүдийн худалдаа, үйлчилгээ үзүүлэгч Монголын анхны компани болох “РЕХТУС” ХХК-ийн захирал Ваанчигийн Ойдовыг урьж ярилцлаа.
ие даан амьдрахад зориулсан туслах хэрэгсэл гэхээр анхаарал татаж байна л даа. Энэ талаараа манай уншигчдад танилцуулна уу?
 
-Хүн өдөр бүр хоол унд идэх, усанд орох, хувцсаа өмсөх зэрэг 6-8 үйлдлийг тогтмол хийдэг. Харин зарим хүн тухайлбал, түр зуурын гэмтэл авсан, хөгжлийн бэрхшээлтэй, нас өндөр болсон эсвэл хэт тарган зэрэг хүмүүс эдгээр үйлдлээ хийх амаргүй байдаг. Эдгээр хүмүүсийн асран халамжлагч нарт ч гэсэн энэ бүгдэд нь туслах их хялбар биш л дээ. Жишээ нь, их жинтэй эсвэл өндөр настай хүн усанд ороход олон янзын хүндрэл үүсдэг. Монголд ийм хүнд туслах өргөгч, хэрэгсэл байдаггүй. Харин өөр орнуудад ийм хэрэгслүүдийг ахмадууд болон ийм хэрэгцээтэй хүмүүс нь хэрэглээд удсан байгаа. Тиймээс манай компани энэ үйлчилгээг Монголд нэвтрүүлж хэрэгслүүдийг нь сонгох, хэрэглэхэд нь зөвлөж, олж өгөх үйлчилгээ үзүүлдэг юм.

-Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүнд тэргэнцэр л хэрэгтэй мэтээр ойлгоод байдаг. Гэвч өөр олон хэрэгсэл хэрэгтэй байдаг юм шиг байна? 
 
-Тийм ээ. Хүмүүс яг ингэж л ойлгодог. Тэр олон хэрэгслийн нэг нь л тэргэнцэр юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс чинь бусдын л адил хоол идэж, бие засч, усанд ордог. Тэргэнцэр бол хүнийг“А” цэгээс “Б” хүртэл л зөөдөг унаа шүү дээ. Монголд,  тэргэнцэр, зөөлөвч гэх мэт ойр зуурын зүйлс худалдаалагддаг. Гэтэл үүнээс олон гоё боломжууд энэ хорвоо дээр байна. Гаргүй хүн хөзөр тоглоход зориулагдсан хөзөр барьдаг хэрэгсэл хүртэл байдаг. Мөн хэвтрийн хүнд зориулсан хэвтэж байгаад ном унших боломжтой хэрэгсэл байна. Монголд одоохондоо орж ирээгүй байгаа ч бусад орнуудад өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэднийг асарч байгаа хүмүүст зориулсан гоё шийдлүүд олон. 
 
-Та их сайн үйлс хийж байгаа юм байна. Тэгэхээр бараагаа тусламжаар авч байна уу, өөрөө худалдан авдаг юм уу?  

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ НЬ .... эндээс: http://mnb.mn/v/31247

Tuesday, November 25, 2014

НОЁН байх ҮҮРЭГ

             Хүүхэдтэй болох, ном бичих, мод тарих нь хүн гэгч бодгалийн заавал хийх ёстой зүйлсийн нэг гэдэг ойлголтыг хэн ч юм гаргаад хэзээ ч юм хэвшүүлж орхиж. Харьцангуй юм аа. Амьдрал дэндүү баялаг. Ямар нэгэн ЁСТОЙ байх шаардлагатай бол тэр нь боломжоор хязгаарлагдсан бүхэнд ТУСЛАХ ёстой. Үгүй гэж үү?

               Бид санамсаргүйгээр хэнд ч хамаагүй тусалж байдаг. Сурагчид хамтдаа даалгавраа хийж, оюутнууд цугтаа шалгалтандаа бэлтгэж, ажлын талбар дээр гараад багаар ажиллах гэх мэт. Бараг үүрэг шахуу болсон энэ ажлаа бүр баяр баясгалантайгаар хийдэг. Харин олон жил өвдсөн ч юм уу бусдын халамж анхаарал зайлшгүй хэрэгтэй ойр дотны хүндээ дуртайяа тусалж байсан удаа хэр олон бэ? Ер нь ямар үед дуртайяа тусалдаг вэ? Эргэцүүлээд үзээрэй!
Шээж баах, хоол унд, унтах хэвтэх гээд л бүх зүйлийг өмнөөс нь хийж өгөөд байвал  “дуртайяа” туслах хүсэл маань зүгээр л механик үүрэг болж хувирна. Магадгүй ийм тус ч тэр хүнд хэрэгтэй биш байх. Яагаад гэвэл энэ чигээрээ байвал туслах сэтгэл гэдэг хэзээ нэгэн цагт шалдан үүрэг болж хувирахыг энэ хоер хүний аль аль нь сайн мэдэж байгаа. Тусламж авч байгаа хүн нь ч нөхцөл байдалдаа дарагдсан амьдралын нэгэн БООЛ болж хувирдаг.
Харин гаргасан боломж, сунгасан гарыг алдахгүй ядаж өөрийгөө аваад явчих юмсан гэсэн бодолтой зүтгэж яваа нэгнийг харахад огт өөр ирээдүй харагддаг. Энэ бол ДУРТАЙЯА туслахын эх булаг. Хариу нэхсэн биш харин ХӨГЖИХИЙГ нэхсэн.
Тийм ээ, бидний үүрэг бол ТУСЛАХ. Яагаад гэвэл бид тэдэндээ хайртай. Харин Таны тус, тухайн хүнийг амьдралынхаа жинхэнэ эзэн НОЁН нь болоход дөхүүлж өгсөн байгаасай. Үүнээс илүү том бэлэг ч гэж юу байх билээ?

Tuesday, November 18, 2014

"БЭРХШЭЭЛИЙН ЦААНА БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ" - баримтат нийтлэл

Энэ салбарт хийсэн анхны Монголын уран бүтээл.

“Үе тэнгийх нь хүүхдүүд өглөө цэцэрлэгтээ явахдаа өөрөө нүүр гараа угааж, хоол цайгаа иддэг. Харин Хүслээ энэ бүхнийг ээж аав, эмээ, эгч нар гээд гэр бүлийнхнийхээ хэн нэгний тусламжийг заавал авч байж хийдэг” – Хөдөлмөр Засалчид гэж Монголд байдаг бол тэд юу хийдэг вэ? Монголчууд бидэнд хэр хэрэгтэй мэргэжил юм бол? Ямар ямар газруудад очвол Хөдөлмөр Засалчдаар үйлчлүүлж болох бол?

Бэрхшээлийн цаана Боломж үргэлж байдаг 
буюу Хөдөлмөр Заслын үйлчилгээ Монголд - Баримтат нийтлэл




Monday, November 17, 2014

АЗ ЖАРГАЛ...

Сэтгэл хангалуун байсан сая живаа хормууд бол миний аз жаргал. Гэргийнхээ хийсэн сайхан хоолыг амтлах агшин, хонгор үрсийнхээ инээмсэглэлийг мэдрэх эгшин, халуун бүлээрээ буу халан суух мөчүүд. Хэсэгхэн хугацаанд ийм гоё мэдрэмжээ алдсан үе бий. Амьдралд минь тохиосон тэр зурвас тохиолыг санагдах бүрт бүтэн орших, бие даасан байхын үнэ цэнэ улам бүр тодордог юм.
Харвалтаас болсон хэрэг л дээ. Тал бие мэдээгүй хагас жил шахам амьдарлаа. Өөртөө итгэлтэй, өөдрөг мөрөөдөлтэй, ажилтай арчаатай залуу гэнэт хүний гарт ороход зорьж тэмүүлж байсан бүхэн зүүд шиг л санагддаг. Хүнд муугаа харуулахгүй гэсэн дэмий бодлоор өөрийгөө хуурч нуугдаж, ичиж, туслах гэсэн хүмүүсээс зугтсаар сүүлдээ тэвчээр алдрав. Сайн эмчилгээний ачаар өдрөөс өдөрт дээрдэж байсан надад хоолоо өөрөө идэж чадахгүй ганцхан л асуудал үлдлээ. Гэрийнхэн маань ч яахав цаг зав нь л болж байвал халбагдаад холлоод өгөх юм. Харин хэн нэгнээр хоолоо халбагдуулж иднэ гэдэг чинь л ёстой хоолойгоор давхад хэцүү “хоол” байх юм. Өөрөө хоолоо идэх гэхлээр энэ муу гар ч болохгүй байгаа юм шиг эсвэл энэ аяга таваг нь ч болохгүй байгаа юм шиг...
... Харин хүү маань үүнийг сайн ойлгосон бололтой нэг өдөр жигтэйхэн хөөр болсоор орж ирдэг юм байна. Надад зориулж бэлэг авчээ. Задлангуут миний зовхи унжиж, ингэж ч амьдрах гэж дээ хэмээн гутран бодсон ч хүүгээ хараад хүчээр инээмсэглэв. Гэхдээ миний уйтгарт өдрүүд удаан үргэлжлээгүй ээ. Аавдаа аз жаргал авчирсан хүүгийн минь бэлэг бол жигтэйхэн бүдүүн бариултай аяга тавагны иж бүрдэл байсан юм. Ширээн дээрээс халтирахааргүй хийгдсэн, өөрт эвтэйхнээр нугалж болдог халбага сэрээ, хоолоо асгахаас хамгаалсан таваг гээд надад хэрэгтэй бүгд байв. Хамгийн гайхамшигтай нь өөрөө холоо идэх бүр мэдээгүй болсон гарын минь үе, булчингууд хөдөлгөөнтэй болж байв.  

Сарын дараа би хайруудынхаа хийж өгсөн амттай шөлийг дуу аялан “зооглож” байсан юм даа. Аз жаргал бол бэлэг юм. Амт нь яг хайр шиг, хэлбэр нь харин таваг шиг.



Friday, November 14, 2014

БЭРХШЭЭЛИЙН ЦААНА БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ

Орчуулгынх биш энэ салбарт хийсэн анхны Монголын уран бүтээл.
“Үе тэнгийх нь хүүхдүүд өглөө цэцэрлэгтээ явахдаа өөрөө нүүр гараа угааж, хоол цайгаа иддэг. Харин Хүслээ энэ бүхнийг ээж аав, эмээ, эгч нар гээд гэр бүлийнхнийхээ хэн нэгний тусламжийг заавал авч байж хийдэг” – Хөдөлмөр Засалчид гэж Монголд байдаг бол тэд юу хийдэг вэ? Монголчууд бидэнд хэр хэрэгтэй мэргэжил юм бол? Ямар ямар газруудад очвол Хөдөлмөр Засалчдаар үйлчлүүлж болох бол? – хариултыг нь 14-ны Баасан гарагийн 18.30 цагаас Боловсрол сувгаар үзээрэй.






Thursday, November 13, 2014

ХАЛТИРГАА

Нийслэлийн өвөл, гулгаатай гудамж, бөгтийж бөөвийсөн хүмүүсийн болгоомжтэй алхаа төсөөлөгдөж байна уу? Лавсан орох нойтон цаснаар зуны дугуйтай машинаараа ажил руугаа яаран хурдлахад танд ямар мэдрэмж төрдөг вэ? Тэшүүр анх сурч байхад дөнгөж хөлд орж буй мэт төсөөлөгдөөгүй, хамаг биеэ хурааж үзээгүй хүн байна уу?
Тийм ээ, баян ядуу, хөгшин залуу ялгаагүй бүгдээрээ л халтиргаанаас айдаг. Яг үнэндээ багахаан талбайтай угаалгын өрөөнд дээр дурдсан шиг бүх үйл явдал адилхан болдог.
Нэг асуулт байна. Халтиргааг дийлэх тухай бид яагаад бодож байгаагүй юм бэ? Бас нэг хариулт байна. Юу гэж үү? Шалтайгаа наалдсан мэт шалавч бас хөл алдахад зуураад авах ханын бариул :)