Сэтгэл хангалуун байсан сая живаа хормууд бол миний аз
жаргал. Гэргийнхээ хийсэн сайхан хоолыг амтлах агшин, хонгор үрсийнхээ
инээмсэглэлийг мэдрэх эгшин, халуун бүлээрээ буу халан суух мөчүүд. Хэсэгхэн
хугацаанд ийм гоё мэдрэмжээ алдсан үе бий. Амьдралд минь тохиосон тэр зурвас
тохиолыг санагдах бүрт бүтэн орших, бие даасан байхын үнэ цэнэ улам бүр
тодордог юм.

... Харин хүү маань үүнийг сайн ойлгосон бололтой нэг
өдөр жигтэйхэн хөөр болсоор орж ирдэг юм байна. Надад зориулж бэлэг авчээ.
Задлангуут миний зовхи унжиж, ингэж ч амьдрах гэж дээ хэмээн гутран бодсон ч
хүүгээ хараад хүчээр инээмсэглэв. Гэхдээ миний уйтгарт өдрүүд удаан
үргэлжлээгүй ээ. Аавдаа аз жаргал авчирсан хүүгийн минь бэлэг бол жигтэйхэн бүдүүн
бариултай аяга тавагны иж бүрдэл байсан юм. Ширээн дээрээс халтирахааргүй
хийгдсэн, өөрт эвтэйхнээр нугалж болдог халбага сэрээ, хоолоо асгахаас
хамгаалсан таваг гээд надад хэрэгтэй бүгд байв. Хамгийн гайхамшигтай нь өөрөө
холоо идэх бүр мэдээгүй болсон гарын минь үе, булчингууд хөдөлгөөнтэй болж
байв.
Сарын дараа би хайруудынхаа хийж өгсөн амттай шөлийг дуу
аялан “зооглож” байсан юм даа. Аз жаргал бол бэлэг юм. Амт нь яг хайр шиг,
хэлбэр нь харин таваг шиг.
No comments:
Post a Comment