Бид энэ удаагийн “Редакцийн зочин”-оор Сэргээн засах ба бие даан амьдрахад зориулсан туслах хэрэгслүүдийн худалдаа, үйлчилгээ үзүүлэгч Монголын анхны компани болох “РЕХТУС” ХХК-ийн захирал Ваанчигийн Ойдовыг урьж ярилцлаа.
-Бие даан амьдрахад зориулсан туслах хэрэгсэл гэхээр анхаарал татаж байна л даа. Энэ талаараа манай уншигчдад танилцуулна уу?

-Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүнд тэргэнцэр л хэрэгтэй мэтээр ойлгоод байдаг. Гэвч өөр олон хэрэгсэл хэрэгтэй байдаг юм шиг байна?
-Тийм ээ. Хүмүүс яг ингэж л ойлгодог. Тэр олон хэрэгслийн нэг нь л тэргэнцэр юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс чинь бусдын л адил хоол идэж, бие засч, усанд ордог. Тэргэнцэр бол хүнийг“А” цэгээс “Б” хүртэл л зөөдөг унаа шүү дээ. Монголд, тэргэнцэр, зөөлөвч гэх мэт ойр зуурын зүйлс худалдаалагддаг. Гэтэл үүнээс олон гоё боломжууд энэ хорвоо дээр байна. Гаргүй хүн хөзөр тоглоход зориулагдсан хөзөр барьдаг хэрэгсэл хүртэл байдаг. Мөн хэвтрийн хүнд зориулсан хэвтэж байгаад ном унших боломжтой хэрэгсэл байна. Монголд одоохондоо орж ирээгүй байгаа ч бусад орнуудад өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэднийг асарч байгаа хүмүүст зориулсан гоё шийдлүүд олон.
-Та их сайн үйлс хийж байгаа юм байна. Тэгэхээр бараагаа тусламжаар авч байна уу, өөрөө худалдан авдаг юм уу?
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ НЬ .... эндээс: http://mnb.mn/v/31247
No comments:
Post a Comment