REHTUS: July 2014

Thursday, July 31, 2014

ХАРВАЛТТАЙ ХҮНД ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

Монголд хамгийн түгээмэл тохиолддог өвчнүүдийн нэг бол цус харвалт байдаг. Хэрэв ойр дотнын хэн нэгэн чинь харвасан бол үүний үр дагавар гэр бүл болон амьдралын хэв маягт чинь маш их нөлөөлдөг. Дотныхоо хүнийг гэртээ аюулгүй бас тав тухтай байлгахад нь доорхи энгийн зөвөлгөөнүүд танд тус болно:
  • Харвасан хүний биед олон тооны өөрчлөлтүүд гардаг. Тухайлбал, алхах, залгих, бусадтай харилцах, юмс тогтоох, харах, амтлах, тэнцвэрээ олох, мөн анхаарлаа төвлөрүүлэх зэрэг үйлдэлүүдэд өөрчлөлт гарч болно. Тиймээс гэмтсэн аль нэг чадвар хэр хурдан буцан сэргэх нь тухайн хүний онцлогоос хамаарах ба үүнд тэвчээртэй байх нь чухал. Зарим хүмүүс хэдхэн долоо хоногийн дотор сэргэдэг бол заримынх хэдэн сарын дараа сэргэдэг.
  • Харвалтын дараа хэвийн амьдралдаа аль болох хурдан эргэж орох нь чухал. Мөн харвасан хүндээ гэр бүл дотроо ямар нэгэн үүрэг, хариуцлага үүрүүлэхийг хичээх нь чухал. Ингэснээр тэр хүнийг “огт хэрэггүй” болоогүй гэдгийг нь ойлгуулж сэтгэл санааг нь өөдрөг байлгана.
  • Харвалттай хүний ой санамж бага зэрэг мууддаг тул зарим хүмүүст эм уухыг сануулагч, ярьдаг хуанли, сэрүүлэгтэй цаг зэрэг хэрэгслүүд амьдралд нь нэмэртэй байж болно. Ингэснээр  эмээ уухаа, болон хоол ундаа цагтаа идэхийг нь алдуулахгүй байж болно.
  • Хэрэв харвалтын улмаас тухайн хүний гарын хөдөлгөөн муудсан бол сав бөглөө онгойлгоч, тусгай аяга тавга зэрэг төрөл бүрийн хоол идэхэд зориулагдсан хэрэгслүүдийг хэрэглэж болно. Хүрээтэй тавагны иж бүрдэл л гэхэд асгаж цутгана гэж айлгүйгээр хоолоо идэх боломжийг олгох юм
Үргэлжлэл нь: 

Wednesday, July 23, 2014

ӨВӨӨ ЭМЭЭ НАРАА ГЭРТ НЬ ҮЛДЭЭХДЭЭ ЮУГ АНХААРАХ ЕСТОЙ ВЭ?

Хайртай аав, ээжүүд маань нас ахихын хэрээр бид тэднийгээ аль болох ганцааранг үлдээхгүй байхыг боддог. Үлдээхээс өөр аргагүй болсон ч санаа зовцгоодог. Доорхи энгийн зөвөлгөөнүүдийг мөрдөснөөр бид аав, ээж, эмээ өвөө нараа үлдээх болсон ч амьдралыг нь арай аюул багатай мөн тав тухтай болгож чадна. Өрөөнүүдийг нь зөв зохион байгуулаад, тохижуулаад өгвөл тэд маань илүү их баяртай байх болно.  

ГАЛ ТОГООНЫ ӨРӨӨ
  • Богино долгионын шарах шүүгээг худалдаад авч өгвөл тэд өөрийгөө түлчих аюулд оролгүйгээр өөрсдөө хоол ундаа халааж идээд байж чадна
  • Нээлттэй саванд бус харин сайн чанарын ус буцалгагчтай байвал тэдний ажлыг бас нэлээн сайн хөнгөвчилж өгнө
  • Гэр орондоо хамгийн их хэрэглэдэг эд зүйлсийг нь гар хүрч болох байранд тавьж өгвөл тэд маань их баярлах нь гарцаагүй. Үе мөч нь хөшингө болсон настай хүний хувьд бөхийж, тонгойх тийм амар биш юм. Тиймээс аяга, таваг, нүдний шил зэрэг зүйлсийг нь газраас 1 метрийн зайтай буюу хаанаас ч хүрч болох газар тавьбал их тустай.
  • Аяга тавагийг нь сонгохдоо аль болох хагардаггүй, хөнгөнийг нь авч өгвөл их сайн. Ядаж газар алдаад унагасан ч өөрсдийгөө гэмтээх аюул бага юм.
  • Санаандгүй байдлаар цай ундаа асгачихаж магад гээд гал тогооны салфеткан цаасыг нь ойрхон байлгавал өөртөө улам итгэлтэй болох ба бие даах чадвар нь сайжирна.

УГААЛГЫН ӨРӨӨ
  • Унах, хальтрахаас нь сэргийлээд 00-ийн суултуур болон тосгуур, ванны дэргэд хальтардаггүй шалавч ба бариулууд бэхлэх нь их зөв санаа байх болно.
  • Ванны болон бие засах өрөөг бүхэлд нь хальтархаас сэргийлж дэвсгэрлэх хэрэгтэй
  • Мөн, бүх өрөөнүүдийг аль болох сайн гэрэлтүүлэгтэй байлга
  • Нас ахихын хэрээр тэнцвэрээ олох, бат бөх зогсох хүндрэлтэй байх тул усанд орохдоо шүршүүрт биш харин устай ваннад орох боломжийг нь олгох хэрэгтэй.

УНТЛАГЫН ӨРӨӨ
  •   Орных нь дэргэд ширээний гэрэл байршуулвал тэдэнд маань илүү тав тухтай байна.
  •   Мөн, орных нь дэргэд том товчлууртай утас эсвэл хонхны товчлуур    




Saturday, July 19, 2014

МЯНГАН БЭРХШЭЭЛ БАЙГАА БОЛ ТҮМЭН ШИЙДЭЛ ГЭЖ БАС БАЙНАА АА БАЙНА ...

Бид хөгшрөх тусам урьд нь төвөггүйхэн хийж чаддаг байсан өдөр тутмынхаа зүйлсийг хийж чадахаа больдог нь харамсалтай. Орон дээрээсээ босохдоо удаан болох, эсвэл усанд ганцаараа орохоос бага зэрэг бэргэдэг болдог. Эднийгээ байг гэхэд л цайтай халуун саваа дийлэхгүй байх зэрэг мянган асуудал гарч ирдэг. Хэн нэгнээр туслуулж болох ч тэр хүн хажууд чинь байнга байгаад байх нь юу л бол. Тэгээд ч “хүний гарт” орохыг хэн хүсэх билээ ... 

Харин ингэж өдөр бүр хэн нэгнээс хамааралтайгаар амьдрахгүйн тулд хүмүүс “туслах технологийг”-ийг хөгжүүлж эхэлсэн гэдэг. Бусдын тусламжийг цаг тутам хүлээлгүйгээр өөрийн чадал, боломжоороо амьдрах тэр л орчинг эдгээр хэрэгслүүд бүрдүүлж өгдөг учир олон хүмүүсийн хувьд эдгээр технологиудын хөгжлийг их анхааралтай ажиглаж байдаг. Ямар технологи гэж үү?
Хм ... жишээ нь зөвхөн ортой холбоотой нөхцөлийг бодож үзвэл. Орноос өндийж босох нь хүндрэлтэй бол оронд нь бэхлэггддэг хажуугийн бариул хийж болно, орон дээрээ хоолоо идэх хэрэгтэй ч тав тухгүй байвал орон дээгүүр гарах ширээг хэрэглэж болно. Үүнээс гадна, бие засахад, усанд ороход, хувцаслахад гэх мэт олон байдлаар энэ технологи хөгжсөөр л байна.

Tuesday, July 8, 2014

ЗААВАРЧИЛГААГ МОНГОЛ ХЭЛД ХӨРВҮҮЛЭН ШИНЭЧЛЭВ

REHTUS, шийдэлүүдийнхээ зааварчилгааг үйлчлүүлэгсэддээ зориулан Монгол хэл дээр буулгаж шинэчлэн орууллаа. Доорхи холбоосуудаас шинэчлэгдсэн тайлбартай хэрэгслүүдийг сонирхоорой...


  1. ВАННЫ ЛИФТ \УСАНД ОРОХ Ч САЙХАН ДАА!!\
  2. ТОВЧЛОГЧ
  3. ХАНАНД НААЛДАХ ВАКУУМ БАРИУЛ
  4. ВАННЫ ТАВЦАН
  5. ХҮРЭЭТЭЙ ТАВАГНЫ ИЖ БҮРДЭЛ
  6. СУНАГЧ ГАР

Friday, July 4, 2014

БЯЦХАН ЗОЧИД

Түгээмэл Хөгжил Төвөөс нэгэн өглөө утсаар залган:

- Сайн байна уу, манай байгууллагаар хэсэг зочид ирэх гэж байгаа юм. Тэд манай байгууллагатай танилцаж, залуустай ярилцчаад танай дэлгүүрт очиж болох уу гэж асуулаа. 

Түгээмэл Хөгжил Төв-тэй эртний хамтын ажиллагаатай мөн энэ байгууллагаар залуучууд ихэд очдог тул зочидынхоо талаар ихэд лавшруулан асуусангүй, зөвшөөрсөн юм.

Өглөө эртлэн зочидоо хүлээж суутал, коридороор шуугилдах чимээ гарсаар хаалгаар, бие биенээ түлхсээр төсөөлж байсан том залуусын оронд хөөрхөн хэдэн хүүхдүүд гүйлдээд ороод ирэв. Тэднийг харсан хэн ч хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлхээргүй аж. Сараа бага зэргийн бүрэг дуугай тул хань татаж эгчийнхээ хамт ирсэн байв. Тэрээр, харин бага зэрэг саажилттай юмсанж.  Харин өөр нэгэн хүүг бол ясны сийрэгжилттэй гэдгийг бас гаднаас хараад мэдэхийн аргагүй юм. Манайд айлчилсан бяцхан зочид маань бүгд ямар нэгэн далд хэлбэрийн бэрхшээлтэй Баянгол дүүргийн хүүхдүүд байлаа. Угаас зарим бэрхшээлтэй хүмүүсийг бид тэр бүр мэдэх хэцүү.

Түгээмэл Төв дүүргийн Халамжтай байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд эдгээр хүүхдүүдэд сургалт хийж, дасал болсон амьдардаг орчиноос нь илүү өргөн том ертөнц ба боломжуудыг танилцуулж байгаа аж. 

Харин бид өөрсдийгөө танилцуулахын зэрэгцээ амьдралд нь тохиолдох олон бэрхшээлийг арга, ухаанаар давах туршлагаасаа хуваалцаж мөн хоол идэх, бие засах, усанд орох зэрэг хамгийн энгийн хэрнээ чухал зүйлс дээр хэн нэгнээс хамаарахгүй байж ЭРХ ЧӨЛӨӨ-гөө эрхэмлэж явахыг ойлгуулах явдал байлаа ...

Бяцхан зочиддоо сайн сайхныг хүсэн ерөөе!