REHTUS: ХАРВАЛТТАЙ ХҮНД ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

Thursday, July 31, 2014

ХАРВАЛТТАЙ ХҮНД ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

Монголд хамгийн түгээмэл тохиолддог өвчнүүдийн нэг бол цус харвалт байдаг. Хэрэв ойр дотнын хэн нэгэн чинь харвасан бол үүний үр дагавар гэр бүл болон амьдралын хэв маягт чинь маш их нөлөөлдөг. Дотныхоо хүнийг гэртээ аюулгүй бас тав тухтай байлгахад нь доорхи энгийн зөвөлгөөнүүд танд тус болно:
  • Харвасан хүний биед олон тооны өөрчлөлтүүд гардаг. Тухайлбал, алхах, залгих, бусадтай харилцах, юмс тогтоох, харах, амтлах, тэнцвэрээ олох, мөн анхаарлаа төвлөрүүлэх зэрэг үйлдэлүүдэд өөрчлөлт гарч болно. Тиймээс гэмтсэн аль нэг чадвар хэр хурдан буцан сэргэх нь тухайн хүний онцлогоос хамаарах ба үүнд тэвчээртэй байх нь чухал. Зарим хүмүүс хэдхэн долоо хоногийн дотор сэргэдэг бол заримынх хэдэн сарын дараа сэргэдэг.
  • Харвалтын дараа хэвийн амьдралдаа аль болох хурдан эргэж орох нь чухал. Мөн харвасан хүндээ гэр бүл дотроо ямар нэгэн үүрэг, хариуцлага үүрүүлэхийг хичээх нь чухал. Ингэснээр тэр хүнийг “огт хэрэггүй” болоогүй гэдгийг нь ойлгуулж сэтгэл санааг нь өөдрөг байлгана.
  • Харвалттай хүний ой санамж бага зэрэг мууддаг тул зарим хүмүүст эм уухыг сануулагч, ярьдаг хуанли, сэрүүлэгтэй цаг зэрэг хэрэгслүүд амьдралд нь нэмэртэй байж болно. Ингэснээр  эмээ уухаа, болон хоол ундаа цагтаа идэхийг нь алдуулахгүй байж болно.
  • Хэрэв харвалтын улмаас тухайн хүний гарын хөдөлгөөн муудсан бол сав бөглөө онгойлгоч, тусгай аяга тавга зэрэг төрөл бүрийн хоол идэхэд зориулагдсан хэрэгслүүдийг хэрэглэж болно. Хүрээтэй тавагны иж бүрдэл л гэхэд асгаж цутгана гэж айлгүйгээр хоолоо идэх боломжийг олгох юм
Үргэлжлэл нь: 

2 comments:

  1. ih heregtei zuil baina

    ReplyDelete
  2. Sain baina uu harwalaa hvn ymar hool hvns hergeldegvi we?

    ReplyDelete