REHTUS: БЯЦХАН ЗОЧИД

Friday, July 4, 2014

БЯЦХАН ЗОЧИД

Түгээмэл Хөгжил Төвөөс нэгэн өглөө утсаар залган:

- Сайн байна уу, манай байгууллагаар хэсэг зочид ирэх гэж байгаа юм. Тэд манай байгууллагатай танилцаж, залуустай ярилцчаад танай дэлгүүрт очиж болох уу гэж асуулаа. 

Түгээмэл Хөгжил Төв-тэй эртний хамтын ажиллагаатай мөн энэ байгууллагаар залуучууд ихэд очдог тул зочидынхоо талаар ихэд лавшруулан асуусангүй, зөвшөөрсөн юм.

Өглөө эртлэн зочидоо хүлээж суутал, коридороор шуугилдах чимээ гарсаар хаалгаар, бие биенээ түлхсээр төсөөлж байсан том залуусын оронд хөөрхөн хэдэн хүүхдүүд гүйлдээд ороод ирэв. Тэднийг харсан хэн ч хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлхээргүй аж. Сараа бага зэргийн бүрэг дуугай тул хань татаж эгчийнхээ хамт ирсэн байв. Тэрээр, харин бага зэрэг саажилттай юмсанж.  Харин өөр нэгэн хүүг бол ясны сийрэгжилттэй гэдгийг бас гаднаас хараад мэдэхийн аргагүй юм. Манайд айлчилсан бяцхан зочид маань бүгд ямар нэгэн далд хэлбэрийн бэрхшээлтэй Баянгол дүүргийн хүүхдүүд байлаа. Угаас зарим бэрхшээлтэй хүмүүсийг бид тэр бүр мэдэх хэцүү.

Түгээмэл Төв дүүргийн Халамжтай байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд эдгээр хүүхдүүдэд сургалт хийж, дасал болсон амьдардаг орчиноос нь илүү өргөн том ертөнц ба боломжуудыг танилцуулж байгаа аж. 

Харин бид өөрсдийгөө танилцуулахын зэрэгцээ амьдралд нь тохиолдох олон бэрхшээлийг арга, ухаанаар давах туршлагаасаа хуваалцаж мөн хоол идэх, бие засах, усанд орох зэрэг хамгийн энгийн хэрнээ чухал зүйлс дээр хэн нэгнээс хамаарахгүй байж ЭРХ ЧӨЛӨӨ-гөө эрхэмлэж явахыг ойлгуулах явдал байлаа ...

Бяцхан зочиддоо сайн сайхныг хүсэн ерөөе!








No comments:

Post a Comment