REHTUS: ТЭНЭГЭР МАГНАЙ

Friday, January 16, 2015

ТЭНЭГЭР МАГНАЙ

Өөдөөс ирж яваа ширүүн харцтай эрхмийг харсан Удвал “Хүн болгон тэнэгэр магнаатай бол сайхан аа” гэж бодоод өөрийн эрхгүй инээмсэглэлээ. Өнөөдөр түүний цалин буужээ. Хэдэн төгрөгөө хэрхэн яаж хэмнэлттэй зарцуулах тухайгаа таамаглан бодсоор байрныхаа гадаа ирэв. Дадсан ёсоороо тараг аваад гэртээ орлоо. Гадуур хувцсаа өлгөчихөөд гал зуух руу ортол ах нь хачин бухимдчихсан сууж байна. Бүсгүйн баяр хөөртэй байдал дорхноо арилж шууд л нурмайж орхив.

-        Та яагаа вэ?
-        Өвчин өвчин дотроос хамгийн адгийн нь тусах юм яадаг хараал идмэр вэ
-        Та битгий л дээ. Энэ чинь өвчин биш та тайван байх хэрэгтэй
-        Үгүй ер... байтлаа эмээ ч ч ууж чадахгүй чичигнээд

. . . ”Салга Самданд хачин гоё эд байна. Сандарч мэгдсэн үед мань мэтэд ч хэрэг болохоор эд юм” гэсээр ажлынх нь залуу түүнийг чиглэн ирснээ “Чи чинь удирдлагын зөвлөлийн хурал болонгуут учиргүй салганаад байдаг биз дээ гэм хийчихсэн хүн шиг ха ха. Май энийг ав? Тайвшруулах эмээ гялс уухад чинь хэрэг болно” гээд шоолох шоглохын завсар цүнх рүү нь жижигхэн зүйл шургуулж байсныг Удвал гэнэт саналаа. Ахынхаа уурыг хурдан дарах гэсэн тэрбээр ашгүй хайсныгаа олжээ. Эмийг хайрцагнаас нь шахаж гаргадаг хөөрхөн эд юм.

-        Ах аа дүүд нь эм гаргадаг ийм юм байна?
-        Алив? Аятайхан юм байхчив
-        Ажлын залуу өгсөн юм

Зарж байгаа газрыг нь мэдээдхээрэй. Хамт эмчлүүлж байгаа хэдэн салга найздаа бэлэглэе байз...


Тусалжин

No comments:

Post a Comment