REHTUS: МУУ СУРЛАГАТАН

Tuesday, January 20, 2015

МУУ СУРЛАГАТАН

Биднийг хачин гоё нэрлэнэ ээ.

Хараацай шиг гэгээ цуулсан хүүхэд нас. Зүүдний мөнгөн асарт хөгжилдөн бүжсэн гэгээн үе. Их хотын хөгжилд инээмсэглэл нэмсэн балчирхан жаалууд. Илгэн үүлсийг сарниах цахилсан янзага... Бүр юу ч бичээгүй цагаан цаас ч гэх шиг.
Харин би бол муу сурлагатан. Цээж бичиг хийлгэхэд 100 үгнээс 60 алддаг. Үлдсэн 40 үгийг зөв бичлээ гээд хэн ч сайшаадаггүй. Тэр тоог зөв бодох хэрэгтэй, энэ номыг заавал унших ёстой гэсэн зааврыг зөрчсөн учраас бичихдээ тааруухан. Гэхдээ ангийнхнаа уриалаад мөнгө цуглуулж Золбоогийн эмээд тусалсан, найзуудтайгаа нийлж Зулаагийн өвөөг дагуулж хол ойрынхоо юмыг ойртуулхад амар байдаг “сунадаг гар” зардаг дэлгүүр зааж өгсөн. Багштайгаа хамт аялал зохион байгуулсан. Хэн ч надад урам өгөөгүй.

Бид хүүхэд ч гэсэн дуртай зүйлээ сайн хийдгээрээ томчуулаас хамаагүй илүү. Эрх чөлөө бол боломж гэж би боддог. Хүсэж сонирхсон зүйлээ хийх эрхийг надад өгвөл сурлагандаа тэртэй тэргүй сайжрана гэдгийг яагаад хэн ч олж хардаггүй юм бэ?


Тусалжин

No comments:

Post a Comment