REHTUS: ХҮСЛИЙН ААРЦ

Friday, December 19, 2014

ХҮСЛИЙН ААРЦ

Оюутны гуанз. Жирийтэл өрсөн ширээ, сандлууд. Хоол бэлддэг хэсгийн тэнд ажилчин охид инээлдсээр тус тусын үүргээ гүйцэтгэнэ. “Гашуун ч гэсэн биеийн дархлааг сайжруулдаг шидэт эм. Чихэртэй уувал онцгүй. Хүйтэн усанд хийчихээд буцалтал нь самарвал амттай болно” гээд цайны газрыг доргитол инээн, чанга ярьж буй охиныг Аянга гэнэ. Яг энэ үед гаднаас бийлэгжүү айлын хүүхэд болтой жигтэйхэн ихэмсэг харцтай залуу орж ирлээ. Охины нүүрэнд байсан баясал тэр гэхийн тэмдэггүй болтол царцаж, хаана нуугдахаа мэдэхгүй холхигнов.

Аянга дурлаагүй ээ. Харин тэр залуугаас айдаг юм. Яагаад гээч? Өмсөж зүүсэн нь, өөрийг нь дагалдаж байгаа нөхөд зэргийг нь ажихаар тамтаггүй баян мэт атлаа өдөрт орж ирж ганц аяга аарц л авдаг. Тэгэх бүртээ ямар нэг өө эрж хялалзаж байгаад аарцаа буцаана, мөнгөө ч төлөхгүй. Ийм байдал хоёр жилийн турш давтагджээ. 

Аянга гарч очоод нэр шигээ ниргэчихмээр байсан ч бардам залуугийн үл ялиг хазайн таягаа тулан гишгэлэх намбалаг хэрнээ бардам алхалт, өөрийн хувь заяанаас гадна энэ хорвоог эзэгнэж буй мэт итгэлтэй харцнаас нь сүрдэн хөдөлж үл чадна.     

Залуу дөхөн ирлээ.

-        Нэг аяга аарц?
-        Өгч чадахгүй
-        Май, мөнгөө төлчихье? /гээд боодол дэвсгэрт гаргаж ирэв/

Аянга тийм их мөнгө хараагүй болохоор цочин хойшилтол залуу инээж “Онгойлгоод үз ээ” гэв. Мөнгөн дэвсгэртийн зурагтай хайрцаг нээтэл зурвас байна. Сониучирхан нээвэл “Чи надад итгэхгүй байх гэж айгаад, дандаа уурлуулдаг байсанд уучлаарай. Би чиний бүх амьдралын чинь таяг болмоор байна?” гэж бичжээ.

... Тэд өнөөг хүртэл хүслийн аарцандаа, бас анх учирсан оюутны гуанзандаа хайртай хэвээр.



Тусалжин

No comments:

Post a Comment