Эмнэлэг, өөрийн
гэр орон, олон нийтийн газар зэрэг байшин, барилгын шатаар хурдан хугацаанд бууж
чадахгүй хүмүүсийг (хүүхэд, өндөр настан, жирэмсэн, өвчтэй, хөгжлийн
бэрхшээлтэй г.х мэт ) яаралтай хугацаанд нүүлгэн шилжүүлэх болвол бид бэлэн үү? Хоёр давхар зузаан
пролонон давхрагатай Нүүлгэн шилжүүлэлтийн Гудсан дээр ямар ч хүнийг шороо, шат, чулуун
дээгүүр хурдан хугацаанд, аюулгүй зөөвөрлөж болно. Унахаас сэргийлсэн бэхэлгээнүүд,
хөл далдлах нуувчтай тул хүн унах гэмтэх аюул байхгүй. Гудсыг эвхэн жижиг
хэмжээтэй болгож болдог давуу талтай. 153 кг хүртэлх жинтэй хүнийг 1-2 хүн
зөөвөрлөх боломжтой.
ЭРХ ЧӨЛӨӨ ЭНГИЙН ШИЙДЛЭЭС: Асаргаа сувилгаа үзүүлдэг мөн Асруулдаг хүн бүрт . . . Утас: 9985-5985.
Friday, February 27, 2015
НАР
Сэтгэлийн
нар, байгалийн нар, бодлын нар . . . бүгдээрээ л гэрэл гэгээ, урагшлах тэмүүллийг
билэгддэг.

Хүссэн
үедээ бие хөнгөрч, хүнс хоолоо хэний ч хамааралгүйгээр хийж, тав тухтай байгаа
хүн бүр өөрийгөө хүчтэй, чадалтай болсон мэт санадаг. Яг тийм л мэдрэмжийг
төрүүлэх, зардал багатай хэрнээ хэрэглээ шаардлагад нь бүрэн нийцсэн бэлгийг
тэдэндээ өгөөрэй. Чухам энэ л тэдэнд жинхэнэ НАР байх болно...
Тусалжин
Tuesday, February 24, 2015
Англи Улсын эрүүл мэндийн шилдэг компани NRS Healthcare-ийг Монголд төлөөлөн ажиллах болов . . .
2014-2015 оны Европын Шилдэг Бизнес шагналд эрүүл мэндийн салбарт Их
Британи улсаас үндэсний ялагчаар нэр дэвшсэн, бие даан амьдрах болон сэргээн
засах чиглэлийн 2500 гаруй төрлийн хэрэгслүүдийг үйлдвэрлэгч, Их Британийн
Эрүүл мэндийн Хэрэгслүүдийн Худаалдааны Холбооны жинхэнэ гишүүн, Үндэснийн
Шилдэг Компани шагналтан Англи улсын “NRS Healthcare”
компанийг Монголд төлөөлөн ажиллах эрхийг “РЕХТУС” ХХК авав.
Tuesday, February 10, 2015
АНХ УДАА МОНГОЛД . . .
REHTUS
компани ''МаксМолл'' болон ''Гранд Плаза'' худалдааны төвүүдтэй хамтран
Цагаан Сарын баярыг тохиолдуулан Та бүхэндээ тэргэнцэрээр үйлчлэх шинэ
үйлчилгээг, ямар нэгэн үнэ төлбөргүй, Монголд анх удаа санал болгож
байна.
Азай
буурал аав ээж эмээ өвөө нартайгаа хамтдаа дэлгүүрээр тухлан хэсээрэй!
Энэ санаа төрсөн түүх нь:
Энэ санаа төрсөн түүх нь:
Бүгд том заалтай, үзэх зүйлс ихтэй, авчмаар юмс олон.
Харин, бүх санаагаа гүйцэлдүүлээд санасан бүхнээ авах гэхлээр барагтай нэгэн
ядардаг, залхдаг, нуруу туруу, хөл гар өвдөнө. Өндөр настай аав, ээжтэйгээ очиж
сайхан “шоппинг”-дох бол бүр санааны гарз байх. Угаас, тэд маань ч “Юу гэхэв
хүү минь миний хөл хүрэхгүй, та хэд л явчаад ир. Харин ирэхдээ нөгөө Балдангийн
хөгшинд цагаан сараар өгчих дорвитойхон шиг юм харчаарай” гэнэ. Ээжийн дорвитой
маний дорвитойгийн хооронд алд дэлэм зай байдаг. Ингээд л хөгшчүүл маань
өөрсдөө дэлгүүр явж чадахгүйн балагаар заримдаа сэтгэл дундуур үлдэнэ.
![]() |
"Гранд Плаза" Худалдааны Төв |
Subscribe to:
Posts (Atom)