REHTUS: НАР

Friday, February 27, 2015

НАР

Сэтгэлийн нар, байгалийн нар, бодлын нар . . . бүгдээрээ л гэрэл гэгээ, урагшлах тэмүүллийг билэгддэг. 

Нар үзнэ гэдэг нь эрч хүчээр тэжээгдэж, өөдөө зүтгэнэ л гэсэн үг. Ач зээгээ асарч тэтгэхээр чөлөө завгүй хөдөлмөрлөн орон сууцанд амьдардаг, аль эсвэл гэр хороололд “цөлөгдсөн” шахуу нийслэл хотын настангуудын хувьд жинхэнэ нар үзэх цаг үе бол яалт ч үгүй цагаан сар юм. Цалин буухаар ч юм уу, эсвэл баяр болохоор л тэднийгээ гэнэт санадаг “гэм” бидэнд бүгдэд маань бий. Тэд маань ярианы үзүүрт өөрт нь хэрэгцээтэй байгаа зүйлсийн талаар дурддаг ч анзаарах сөхөөтэй хүн байдаггүй шүү дээ.

Хүссэн үедээ бие хөнгөрч, хүнс хоолоо хэний ч хамааралгүйгээр хийж, тав тухтай байгаа хүн бүр өөрийгөө хүчтэй, чадалтай болсон мэт санадаг. Яг тийм л мэдрэмжийг төрүүлэх, зардал багатай хэрнээ хэрэглээ шаардлагад нь бүрэн нийцсэн бэлгийг тэдэндээ өгөөрэй. Чухам энэ л тэдэнд жинхэнэ НАР байх болно...    


Тусалжин

No comments:

Post a Comment