REHTUS: АНХ УДАА МОНГОЛД . . .

Tuesday, February 10, 2015

АНХ УДАА МОНГОЛД . . .

REHTUS компани ''МаксМолл'' болон ''Гранд Плаза'' худалдааны төвүүдтэй хамтран Цагаан Сарын баярыг тохиолдуулан Та бүхэндээ тэргэнцэрээр үйлчлэх шинэ үйлчилгээг, ямар нэгэн үнэ төлбөргүй, Монголд анх удаа санал болгож байна. 
Азай буурал аав ээж эмээ өвөө нартайгаа хамтдаа дэлгүүрээр тухлан хэсээрэй!

Энэ санаа төрсөн түүх нь:


Бүгд том заалтай, үзэх зүйлс ихтэй, авчмаар юмс олон. Харин, бүх санаагаа гүйцэлдүүлээд санасан бүхнээ авах гэхлээр барагтай нэгэн ядардаг, залхдаг, нуруу туруу, хөл гар өвдөнө. Өндөр настай аав, ээжтэйгээ очиж сайхан “шоппинг”-дох бол бүр санааны гарз байх. Угаас, тэд маань ч “Юу гэхэв хүү минь миний хөл хүрэхгүй, та хэд л явчаад ир. Харин ирэхдээ нөгөө Балдангийн хөгшинд цагаан сараар өгчих дорвитойхон шиг юм харчаарай” гэнэ. Ээжийн дорвитой маний дорвитойгийн хооронд алд дэлэм зай байдаг. Ингээд л хөгшчүүл маань өөрсдөө дэлгүүр явж чадахгүйн балагаар заримдаа сэтгэл дундуур үлдэнэ.

"Макс Молл" Худалдааны Төв

"Гранд Плаза" Худалдааны Төв

No comments:

Post a Comment