REHTUS: ЭМЧИЛГЭЭТЭЙ ...

Monday, March 2, 2015

ЭМЧИЛГЭЭТЭЙ ...

Хүний амьдрал жаргал зовлонгоо солбин жамаараа урсана. Энэ л цаг хугацаанд ЭМЧИЛГЭЭГҮЙ гэдэг үг сонсох шиг айхтар “үхэл” байдаггүй. Харвалт өгсөн, багаасаа хөгжлийн бэрхшээлтэй байсан, цаг зуурын осолд орсон, байнгын асаргаа шаардлагатай гэх мэт хэн нэгний дэмжлэг зайлшгүй шаардлагатай болсон хүн бүр сэтгэлээ шархиртал шаналан суухдаа шийдлийн талаар бодох ч сөхөөгүй байдаг. Хамгийн их шаналгадаг зүйл бол гэр бүл, найз нөхдийнх нь арга, чаргаа барсан харц. Энэ хүн одоо яана даа, бид яаж асрана аа, хэн нь ажлаасаа гарах вэ гэсэн гарц, тусламж хайсан харц.


Шинэ үе тэгвэл ЭМЧИЛГЭЭТЭЙ бас ДҮҮРЭН АМЬДРАЛ-г сонгож байна. Яагаад гээч? Энэ бол үргэлжлэх амьдрал. Амьдралын мөч бүр үнэтэй бас аз жаргалаар дүүрэн. Усанд орход туслах Ванны лифт, бариул, өөрөө хооллоход тань туслах халбага сэрээ, удаан хэвтэхэд ч нурууг тань хамгаалах гудас... Таны бие даасан амьдралд зориулсан бүхнийг шинжлэх ухаан бүтээжээ. Арвин сонголтоос өөрийнхөө эд зүйлсийг олох л үлдсэн.

Эрх чөлөө таны сонголт!        

Тусалжин

No comments:

Post a Comment