REHTUS: ГУРАВДУГААР САР

Sunday, March 1, 2015

ГУРАВДУГААР САР

Гуравдугаар сарыг ингэж нэрлэе, өөрчлөлт хийе. Мэдээж хэрэг хүмүүсийн ухамсарт нөлөөлж, үзэл хандлагыг нь өөрчилнө гэдэг гучхан хоногт хийчихээр зүйл биш боловч бүгдээрээ зоригтой эхлэе. Юу хийх вэ гэж үү?
  • Харвалт өгсөн, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл түр зуурын осолд орсон, гэмтэл авсан ямар нэг хүн таны эргэн тойронд байдаг бол асаргааны ажлыг хөнгөвчлөх, хялбаршуулах эрүүл мэндийн шийдлүүд байдаг гэдгийг хэлж дуулгах, мэдээллийг нь өгцгөөе
  • Хэрвээ та эмч, эсвэл сэргээн засах чиглэлээр ажилладаг бол үйлчлүүлэгчийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх, бие даах боломж олгоход нь туслах зорилгоор хэрэгцээтэй зүйлсээ хаанаас авч болохыг нь олж, сураглаж өгөөрэй
  • Өндөр настай хүмүүс өөрсдийгөө хэзээ ч өвчтэй, бусдад хэрэггүй гэж боддоггүйтэй яг адил үзэл бодлыг өөртөө бүтээгээрэй.  Өөрсдийнхөө тааваар эрх чөлөөтэй, тав тухтай амьдрах сонголтыг тэдэнд бий болгосноор та үр хүүхэд нь болж төрснийхөө үүргийг биелүүлж буй хэрэг юм
  • Нийгмийн халамж үйлчилгээ шаарддаг салбарт хөдөлмөрөө шингээн яваа хэн бүхэн бусдад туслах нь тэдэнд бэлэн зүйлийг өгөх бус бие дааж амьдрах боломжийг нээж харуулах нь жинхэнэ бэлэг болно гэдгийг тунгаагаарай.    



Тусалжин


No comments:

Post a Comment