REHTUS: ГЭМГҮЙ ЗИНДААРХАЛ

Sunday, March 1, 2015

ГЭМГҮЙ ЗИНДААРХАЛ

Хотын гудамж хөл хөдөлгөөнтэй, хүмүүсийн алхаа хурдлан жирэлзээстэй. Суналдах автобус суудлын тэрэгтэй уралдах цагаар сууж байгаа юм уу гэлтэй тайван алхсаар хоёр өвгөн золголоо. Тэд багын найзууд бөгөөд уулзаагүй уджээ.     

- Хэээх,,, сонин хүн явж байх чинь вэ? За хаа хүрч явна?
- Өнөөдөр машин гардаггүй юм. Өдрийн эмчилгээ рүү алхаж явна. Чамаар юутай?
- Өвгөн чинь гавъяат болсон штэ, чи дуулсангүй юу?

- Хүүхдүүд гадаадад аялуулаад ойрд сонин хэвлэл шагайсангүй дээ. За тэгээд найр сайхан уу? Манийг урьдаггүй ээ?
- Баян Дарам гуай эхлээд ярих юм биш үү, Багахан шиг давслаарай даа ха ха
- Өтөлсөн болохоос үхсэн биш. Өвгөрсөн болохоос ядуурсан биш. Өөртөө хэрэгтэй эд зүйлсээ өнөөх Рехтус гээч дэлгүүрээс овоолж аваад л өдөр бүр шинэ тээхникт суралцаад сүрхий сууна доо хө
- Маньд ч гайхуулах юм бишгүй. Гавъяатын найраар Нутгийн зөвлөл шинэ байр өгсөн. 
- Халтрихаас сэргийлдэг бариул шалавч л гэнэ, хувцас хунар ойртуулдаг сунагч гар л гэнэ, за бараг зүгээр сууж байгаад л зарц роботуудтай болов доо. Бүгд бэлгэнд ирсэн. Ямарав дээ?
- Ингэхэд чи бид хоёрын хэрэгцээг нэг л дэлгүүр хангаад байх шиг болоотохлоо?

- Тэр ч тодорхой. Бид хоёрын үгээр химлэлцэх яахав. Үеийнхэндээ дуулгая. Үр хүүхэд нь баяраар бэлгэнд гээд хэрэгтэй юмнууд авч өгвөл аштай юу...

 Тусалжин  

No comments:

Post a Comment